Ёс, бус үгээр сэтгүүлчдийг доромжилдог Б.Дэлгэрсайхан нарын гишүүдийн асуудлыг Ёсзүйн дэд хороонд шилжүүлжээ

Ёс, бус үгээр сэтгүүлчдийг доромжилдог Б.Дэлгэрсайхан нарын гишүүдийн асуудлыг Ёсзүйн дэд хороонд шилжүүлжээ

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан асуулт асуусан сэтгүүлчийг удаа дараа “хуцаад бай”,  “золбин сэтгүүлчид” гэх мэтээр доромжилж буй асуудлаар Глоб интернэшнл төвөөс шаардлага гаргаж, түүнийг Record.mn сайтын хамт олноос уучлал гуйхыг шаардсан билээ.

Улмаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл/МСНЭ/-ээс УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дэргэдэх Ёсзүйн дэд хороонд шаардлага өгчээ.

Уг асуудлаар МСНЭ дараах мэдээллийг гаргажээ.

"Ажил үүргээ гүйцэтгэж байсан сэтгүүлчтэй ёс бус харьцсан, зүй бус үг хэллэг ашиглаж сэтгүүлчийн мэргэжлийн ажил үүрэг гүйцэтгэхэд саад болсон УИХ, Засгийн газрын гишүүдийн ёс зүйн асуудлаар Монгол Улсын Засгийн газар, УИХ-д хандан шаардлага хүргүүлсэн бөгөөд холбогдох газрууд арга хэмжээ авна гэж мэдэгдэж буй болно.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл асуудалд анхаарч, зохих хууль, журмын дагуу ажиллаж байна", гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.