МАН-ын 39 гишүүн УИХ дахь намын бүлгээ хуралдуулах шаардлага тавьж улмаар яг одоо 36 гишүүнтэйгээр бүлэг нь хуралдаж байна
МАН-ын бүлгийн 39 гишүүн бүлгийн хуралдаанаа өнөөдөр 16:00 цагаас хийх шаардлагыг бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийн ажлын албанд өгсөн. Харин МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ бүлгийн хуралдаанаа маргааш/2025.10.15/ хуралдуулна гэж мэдэгдсэн юм.
Гэвч бүлгээ хуралдуулахыг шаардсан гишүүд цуглаж, хуралдаанаа хийж эхлээд байгаа юм. Уг хуралд Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар оролцож байна. Уг хурлаар цалин, тэтгэврийг нэмэх эсэхийг хэлэлцэж байгаа аж.
УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулинд нам, эвслийн бүлгийг Бүлгийн дарга хуралдуулна. Эсвэл нам эвслийн бүлгийн олонх нь шаардсан бол бүлэг хуралдах боломжтой гэж заажээ. Энэ дагуу МАН-ын бүлгийн 68 гишүүний олонхи буюу 36 нь шаардлага өгсөн учир намын бүлгээ хуралдуулж байгаа аж.


Харин уг хуралд МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ болон бусад гишүүд суусангүй. Ингэснээр МАН-ын бүлэг дотроо хоёр хуваагдах нөхцөл үүсэв үү гэж харагдахаар байна.
Ж.Бат-Эрдэнэ нарын гишүүд маргааш зарласан бүлгийн хуралдаанаа тусдаа хийх үү гэх асуулт үүсч байна.
УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулинд бүлгийн дарга болон дэд дарга нарын эрх үүргийг ингэж тусгажээ:


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.