Ахмадууд: 100 мянган төгрөг 10 төгрөг шиг л болж. Юу ч авч хүрэхгүй, үнийн өсөлт тэтгэврийн бидэнд асар хүнд байна

Ахмадууд: 100 мянган төгрөг 10 төгрөг шиг л болж. Юу ч авч хүрэхгүй, үнийн өсөлт тэтгэврийн бидэнд асар хүнд байна

[su_quote]Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт иргэд, худалдан авагч нарт асар хүнд тусаж байгааг хэлж байна. [/su_quote]

Бичлэг үзэх линк

Ахмад настан-1: 

-Асар хүнд байна. Өчигдөрхөн авсан юмны үнэ өнөөдөр нь нэмэгдчихсэн байх юм. Чихэр, жимсний үнэ маш их нэмэгдэж байна. Ноднингийн юмгүй болсон.

Худалдагч-1:

-Миний зарж байгааг хар л даа. Ердөө 3000-4000 төгрөг. Гэтэл иргэд үнэтэй байна гээд авахгүй байна.

Ахмад настан-2: 

[su_quote]-Цалин, тэтгэврээ нэмэхгүй байж барааны үнээ нэмээд хэцүү байна. 100-аад мянган төгрөгөөр юухан, хээхэн аваад л дуусаж байна. 100 мянган төгрөг 10 төгрөг шиг л болж. 600 мянган төгрөгийн тэтгэврийг ядахдаа 1,5 сая болгомоор байна. [/su_quote]

Ахмад настан-3: 

-Цалин, тэтгэврээ нэмдэггүй юм гэхэд хүнсний үнээ тогтвортой барих хэрэгтэй байна. Тэтгэврээрээ амьдардаг хүмүүст бол чанга байна. Төр засгийн байдал хүндрээд байдаг. Бид яахаа мэдэхгүй л байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.