Багш нарын цалинг нэмэх асуудлыг УИХ шийднэ
Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэ сарын 16 буюу пүрэв гаргаас багш нар орон даяар ажил хаялт зарлах болсон тухай мэдэгдсэн. Тус үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэх шаардлага тавьж байгаа юм.
Ажил хаялт зарлатлаа хурцадсан энэ асуудлыг шийдэх бүрэн эрх нь УИХ-д бий. Засгийн газраас 2026 оны төсвийн төслийг өргөн барьж хэлэлцүүлж байгаа бөгөөд уг төсөлд өөрчлөлт оруулах замаар боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг өсгөж, багш нарын цалинг нэмэгдүүлэх боломжтой. Энэ дархан эрх гагцхүү парламентад бий.
Өөрөөр хэлбэл УИХ-д багш нарын шаардлагыг биелүүлэх эрх дарх нь төсөв хэлэлцэж буй энэ цаг мөчид бүрэн дүүрэн бий гэсэн үг юм.
Харамсалтай нь өнөөдөр УИХ-ын дарга нь огцрох дээрээ тулж, нөгөө талд Ерөнхий сайдыг огцруулах асуудал оруулж ирснээр парламентын хэвийн үйл ажиллагаа гацаад байгаа юм. Боловсрол, эрүүл мэндийн салбарынхны тавьж буй шаардлагыг хүлээж авч, улсын төсөв болон бусад хууль тогтоомж батлах үйл ажиллагаандаа тусгахаас эхлээд цаг үеийн олон асуудал шийдлээ хүлээж байгаа тул олон нийт УИХ-ыг улс төржихгүйгээр ажлаа хийхийг шаардсаар байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.