МАН-ын бүлгийн 38 гишүүн нэгдэж, бүлгээ 16:00 цагт хуралдуулах шаардлага өглөө
[su_quote]МАН-ын намын бүлгийн 38 гишүүн гарын үсгээ зурж, хоёр удаа хойшлоод байгаа намын бүлгийн хуралдаанаа хуралдуулах шаардлагыг МАН-ын бүлгийн даргын ажлын албанд өгчээ.[/su_quote]
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
-МАН-ын бүлгийн 38 гишүүн нэгдэж намын бүлгийн даргадаа бүлгээ хуралдуулах шаардлага өгөөд гарч ирлээ. Харамсалтай нь бүлгийн дарга маань алга байлаа, ажлын албанд нь өглөө.
УИХ-ын чуулганы тухай хууль, дэгийн тухай хуульд бүлгийн хурлыг бүлгийн дарга эсвэл бүлгийн олонх нь хуралдуулахыг шаардсан бол хуралдуулах ёстой. Тийм учраас бүлгийн гишүүдийн олонх буюу 38 гишүүн бүлгийн хурлаа 16:00 цагт хуралдуулах шаардлагыг өглөө.
Бүлгийн хурал сүүлийн хоёр долоо хоног хуралдсангүй. Улс орны тулгамдсан олон асуудлууд хуримтлагдсан байна. Бид 10 сарын 9-нд цөөн тооны гишүүд бүлгээ хуралдуулах шаардлага өгсөн. Гэвч хариу өгөөгүй.
Бидэнд цаг хугацаа маш бага байна. Энэ зун баруун аймгуудад гантай байсан, зуд болох эрсдэл маш өндөр байна. Төсвөө яаралтай хэлэлцэх шаардлагатай байна. Засгийн газраа огцруулах бичгийг хэсэг гишүүн өгсөн байна, УИХ-ын даргаа огцруулах бичиг бас өгсөн байна. Ийм олон асуудлууд тулгамдаж байхад бид хугацаа алдмааргүй байна. Иймд өнөөдрийн 16 цагт бүлгээ хуралдуул гэсэн шаардлагыг өгсөн.
Хэрвээ 16 цагт хуралдахгүй бол бүлгийн гишүүдийн олонх буюу 38 гишүүн гарын үсэг зурсан учраас бид хуралдаад л явна. Бүлгийн дөрвөн дэд даргатай аль нэг нь удирдаад явна.
УИХ-ын гишүүн Б.Заяабал:
-Бүлгийн ээлжит хуралдаан 10-р сарын 6-нд хуралдах ёстой байсан хуралдаагүй, 10-р сарын 9-нд яаралтай хуралдах шаардлагыг долоон гишүүн албан ёсоор хүргүүлсэн ч мөн хуралдаагүй. Яагаад хуралдахгүй байгаа шалтгаанаа ч бидэнд хэлээгүй.
Одоо бидэн цаг үеийн хоёр том асуудал байна.
-УИХ-ын даргыг чөлөөлөх
-Ерөнхий сайдыг чөлөөлөх
Үүн дээр зайлшгүй намын бүлэг хуралдаж, улс төрийн шийдвэр гаргаж цаашаа явахгүй бол өөр гарцгүй болоод байна. Тиймээс 38 гишүүн бүлгээ хуралдуулах шаардлага тавьж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.