УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Баярмаа нараас урьтаж Л.Оюун-Эрдэнэ "Түр хороо" байгуулжээ
УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Баярмаа нар 10 тэрбумын алдагдалтай гэх Харбины гэрээг хянан шалгах ТҮР ХОРОО байгуулах хүсэлтээ өгч, УИХ-ын 35 гишүүн дэмжиж гарын үсгээ зурснаар энэ хороог байгуулах нөхцөл бүрдээд байгаа юм.
[su_quote]Гэвч тэднээс урьтаж УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн Стратегийн ордууд, тэр дундаа "Ухаа худаг"-ыг шалгах “ТҮР ХОРОО” байгуулах хүсэлтээ өгч, түүнийг нь өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэхээр болжээ. [/su_quote]
Ингэхдээ Л.Оюун-эрдэнэ өөрийнхөө бланк дээр "Стратегийн ордуудыг шалгах түр хороо байгуулах" санаачлагыг гаргаж, жагсаалтын гишүүдээр гарын үсэг зуруулжээ.
Ингэснээр Л.Оюун-Эрдэнийн Ерөнхий сайд байхдаа хийсэн 10 тэрбумын алдагдалтай Харбины гэрээг ил болгож, хянан шалгах боломжгүй болж байгаа юм.
Учир нь нэг чуулганы хугацаанд хоёр л хянан шалгах ТҮР ХОРОО байгуулах боломжтой бөгөөд өмнө нь О.Батнайрамдал гишүүн "Оюутолгойн асуудлаар ТҮР ХОРОО" байгуулан ажиллаж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ нар өөрсдийн хийсэн алдагдалтай гэрээг ийнхүү шадгуулдах боломжгүй болгох үүднээс яаравчлан өөр түр хороо байгуулсан гэдэг нь харагдаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.