Б.Баасандорж: Ерөнхий сайдын асуудлыг Пүрэв гаргаас өмнө хэлэлцэх ёстой
[su_quote]Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр/2025.10.13/ 11:00 цагт хуралдах ёстой ч хуралд суух ёстой гишүүд нь ирэхгүй байсаар 30 минутын дараа байнгын хорооны хуралдааныг хаасан юм. Гэвч энэ нь Үндсэн хууль зөрчсөн гэж зарим УИХ-ын гишүүд үзэж байна. Учир нь Баасан гарагийн ирцээрээ хуралдаад явах ёстой байсан аж. Уг асуудлаар УИХ-ын Тамгын газрын ЕНБД Б.Баасандоржоос тодрууллаа. [/su_quote]
Тамгын газрын ЕНБД Б.Баасандорж:
-Төрийн байгуулалтын байнгын хороон даргатайгаа хамт 4-5 гишүүн орж ирээд суусан байсан. Тухайн цаг үед АН-ын бүлгийн хурал мөн тараагүй, давхацсан. Ингээд гишүүд товлосон хуралдаа орж ирэхгүй байгаа учраас нэгэнт хурлын ирц бүрдэхгүй байгаа бол байнгын хороон дарга бүрэн эрхийнхээ дагуу хурлыг цуцалж болно.
Гэхдээ Ерөнхий сайдыг огцруулах асуудал байнгын хорооны хурлаар орох нь тодорхой. Яагаад гэвэл Үндсэн хуулиар УИХ-д өгсөн үүрэг нь. 10 хоногийн дотор шийдэх ёстой.
Тэр ч үүднээсээ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаад энэ долоо хоногийн хэлэлцэх асуудалд оруулсан.
Харин УИХ-ын даргыг огцруулах эсэх асуудлыг ч мөн хэлэлцэж таарна. Гэхдээ хугацаа заагаагүй байдаг.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.