Гадаад харилцааны яамны зүгээс "Atticus Partners” гэх байгууллагатай ямар нэг хэлбэрээр хамтран ажиллаж байгаагүй

Гадаад харилцааны яамны зүгээс "Atticus Partners” гэх байгууллагатай ямар нэг хэлбэрээр хамтран ажиллаж байгаагүй
[su_quote]УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:  Нэг. Эрдэнэс-Оюу толгой компани нь Л.Оюун-Эрдэний Засгийн газрын “шийдвэр”-ийн дагуу гэдэг нэрийдлээр гадаад улсын Atticus Partners Ltd болон Atticus communications Ltd компанитай 4 удаагийн үйлдлээр нийт 1.9 сая ам доллараар(7 орчим тэрбум төгрөг) гэрээ хийж “дэлхийд Монголыг сурталчлах” гэсэн халхавчаар Монгол улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэний 50 хувь эзэмшдэг Херо энтертэйнмент компаний бүтээл “Монгол хаан” жүжгийн гадаад суртачилгааг хийсэн нь баримтаар тогтоогдов.[/su_quote]
Гэх мэдэгдэл хийсний дараагаар Гадаад харилцааны яам, И-Монголиагаас мэдэгдэл гаргав.
Гадаад харилцааны яам:
Гадаад харилцааны яамны зүгээс "Atticus Partners” гэх байгууллагатай ямар нэг хэлбэрээр хамтран ажиллаж байгаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотод бүртгэлтэй, бие даасан зөвлөх болон харилцаа холбооны үйлчилгээ үзүүлдэг “Atticus Partners” гэх компанийн зүгээс 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гаргасан мэдэгдэлдээ Монгол Улсын Гадаад харилцааны яамтай хамтран ажиллаж байсан хэмээн дурджээ.
Гадаад харилцааны яамны зүгээс "Atticus Partners” гэх байгууллагатай ямар нэг хэлбэрээр хамтран ажиллаж байгаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэлт баримтлалд заасны дагуу гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Гадаад харилцааны яам нь Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах, гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангаж, залгамж чанарыг хадгалах, төрийн захиргааны төв болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гадаад харилцааг уялдуулан зохицуулах, хяналт тавих үүргийг гүйцэтгэдэг.
Төрийн болон албаны нууцын тухай хууль, Засгийн газрын 2017 оны 247 дугаар тогтоолын дагуу төрийн дээд, өндөр хэмжээний харилцан айлчлал, хоёр болон олон талын яриа, хэлэлцээний тухай мэдээлэл нь төрийн нууцад хамааруулах мэдээлэл болно /Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13.1.1.д/.
Гадаад харилцааны яам төрийн дээд, өндөр түвшний гадаад айлчлал, арга хэмжээ болон түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээллийг төрийн нууцтай танилцах эрхгүй нэгж, албан тушаалтан, гадаад улсын хуулийн этгээдтэй хуваалцах, аливаа ажил гүйцэтгүүлэх боломжгүй бөгөөд энэ нь хуулиар хориотой юм, гэжээ.
559866874 1184320650420585 6048085866573241136 n 300x300
 
E-Mongolia:
МЭДЭГДЭЛ!
2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотод бүртгэлтэй, бие даасан зөвлөх болон харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч “Atticus Partners” компаниас гаргасан мэдэгдэлд “E-Mongolia платформ болон түүний дижитал засаглалын стратегийг сурталчлах ажилд хамтран ажилласан” гэсэн мэдээлэл дурдагдсан.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 283 дугаар тогтоолоор “И-Монгол академи” Улсын төсөвт үйлдвэрийн газар нь төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-н хөгжүүлэлт, хэвийн найдвартай ажиллагааг ханган, нэвтрүүлэх үндсэн зорилготойгоор байгуулагдсан.
“И-Монгол академи” УТҮГ нь байгуулагдсанаас хойш E-Mongolia системийн хөгжүүлэлт, сурталчилгааны ямар нэгэн хэлбэрээр тус байгууллагатай хамтран ажиллаж байгаагүйг албан ёсоор мэдэгдэж байна, гэжээ.
559058277 1184484780404172 9115462573660834785 n 300x300

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.