УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Ирэх долоо хоногийн тов дарааллаас Ерөнхий сайдыг огцруулах асуудал алга болчихож
[su_quote]УИХ-ын дэргэдэх даргын зөвлөл хуралдаж ирэх долоо хоногт хэлэхцэх хууль, тогтоомжийн тов, дарааллыг баталдаг. Гэвч ирэх долоо хоногт Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг оруулаагүй болохыг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу онцолжээ. [/su_quote]
Тэрээр,
-Даргын зөвлөл хуралдаж ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлынхаа тов дарааллыг тогтдог хуультай. Гэвч хурал болсонгүй. Цахимаар ч хуралдсангүй. Тэгээд Тамгын газраас сая нийтлэсэн тов дараалалд Баасан гаригт завсарласан ТББХ-ны хурал ч алга. Ерөнхий сайдыг огцруулах асуудал байхгүй.
Харин Л.Оюун-Эрдэнийн хянан шалгах түр хороо гэх мэт нөгөө талын улс төрийн акциудыг битүү өржээ. Эдний ингэж увайгүй, дур зоргоороо авирладаг нь л эгдүү хүргээд байдаг юм!
[su_quote]Энэ Монгол ардын намын Бага хурал биш Монгол Улсын Их Хурал юмсан. Яадаг ч бай Зөвлөл хуралдаж шийдвэр гаргах ёстой бол түүгээрээ л явах ёстой! Хэлэлцээд эхэлсэн асуудал, хэрүүл тэмцлээ хурдан дуусгаж төр засаг нь ажлаа хиймээр байна аа! гэжээ.[/su_quote]
Parliament.mn буюу УИХ-ын тамгын газрын албан ёсны цахим хуудаснаа нэг цагийн өмнө хэлэлцэх асуудлын тов, дарааллыг гаргасан бөгөөд Баасан гарагт хуралдаж байгаад завсарласан ТББХ-ны хуралдааныг ирэх долоо хоногт огт зарлаагүй байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.