З.Мэндсайхан: УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах саналд нийт УИХ-ын 67 гишүүн гарын үсэг зурсан
[su_quote]Д.Амарбаясгаланг огцруулах албан бичигт МАН-ын 34, АН-ын 31, бусад намаас 2 гишүүн нийт 67 гишүүн гарын үсэг зурсан албан бичиг гаргасан талаар З.Мэндсайхан танилцууллаа.[/su_quote]
УИХ-ын гишүүн Д. Амарбаясгалан танаа:
Д. Амарбаясгаланг УИХ-ын даргын үүрэгт ажлаас огцруулах тухай:
Монгол улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дах хэсэгт ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж хуульчлахыг үндэслэн УИХ-ын гишүүд би төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, төрөө дээдлэх, ард түмний итгэлийг бэхжүүлэх зорилгоор нэр холбогдоод байгаа нүүрсний хулгай, авилга, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болохгүй асуудлаар бүрэн эрхээсээ сайн дураараа түтгэлзэж шалгуулах, хуулийн байгууллага хараат бусаар үйл ажиллагаа боломж нөхцөл бүрдүүлэх ёс зүйн шаардлагыг УИХ-ын дарга Амарбаясгалан танд хүргүүлсэн.
Гэвч та дээрх шаардлагыг хүлээн аваагүйн зэрэгцээ, ард түмний засаглах эрхийг хангах, УИХ-ын үндсэн зорилт, хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, төрийн үйл ажиллааг тасалдуулж байгааг эрс эсэргүүцэж байна.
Төрийн сүлдэндээ тангараг өргөсөн УИХ-ын гишүүд бид, УИХ-ын дарга Амарбаясгалан таныг Монголын ард түмний сонгож байгуулсан төрийн эрх барих дээд байгууллагыг удирдах улс төрийн болон ёс суртахууны эрхгүй гэж үзэж байна.
Иймд МУ-ын үндсэн хуулийн 24-р зүйлийн 2 дах хэсэгт УИХ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил байх бөгөөд хуульд заасан үндслэлээр хугацаанаас огцруулж, чөлөөлж болно гэж заасныг үндэслэн Амарбаясгалан таныг УИХ-ын даргын үүрэгт ажлаас огцруулах саналыг үүгээр гаргаж байна.
Тус албан бичигт УИХ-ын 67 гишүүн гарын үсэг зурсан МАН-аас 34, АН-аас 31 бусад нам эвслээс 2 гээд 67 гишүүн гарын үсэн зурсан албан бичгийг УИХ-ын дэд дарга Булгантуяад гардуулан өгөх гэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.