Ц.Сандаг-Очир: УИХ-ын гишүүд бүгд шалгуулъя

Ц.Сандаг-Очир: УИХ-ын гишүүд бүгд шалгуулъя

[su_quote]ТББХ өнөөдөр 14.00 цагаас хуралдаж Ерөнхий сайд Г.занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. ТББХ-г УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир удирддаг билээ. Түүнээс та ТББХ-г удирдах ёс зүйтэй хүн мөн үү? гэж тодруулахад дараах тайлбарыг өглөө.[/su_quote]

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

Сэтгүүлч нарын мэдээлж байгаагаар ордон дотор бүтэн нэртэй хүн байхгүй боллоо. Бүгд бие биенээ хулгайч, луйварчин, авилгачин, нүүрсчин гэж цоллож байна. Энэ асуудалаа нэг мөсөн нэг тийш нь болгох хэрэгтэй. Энэ цоллоод байгаа хүмүүс баримт нотолгоотой ярих хэрэгтэй. Хэн нэгнийг баримт нотолгоогүй ярьж болохгүй, хэрвээ тэгвэл гүтгэсэн болно. Тийм учраас би бүтэн нэртэй хүн байхгүй боллоо гэж хэлсэн. Тэгвэл одоо бүгдээрээ шалгуулъя, яагаад нэг хүнийг онцлоод байгаа юм.

Би Амарбаясгалан даргыг өмгөөлж хамгаалж байгаадаа биш, гагцхүү нотлох баримттай ярих хэрэгтэй. Хэрвээ тийм бол хэрэг үүсгэсэн байх ёстой, шалгагдаж байх ёстой, нотлох баримт байх ёстой энэ асуудлыг манай дарга нар мэдэхгүй биш мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тийм учраас нотлох баримттай ярих ёстой шүү тэр дундаа төрийн өндөр хариуцлагатай албан тушаал хашиж байсан хүмүүс ийм хариуцлагагүй хэн нэгнийгээ улс төрийн ашиг сонирхолоор намнах гэсэн байдлаар асуудалд хандаж байгаа бол энэ бол болохгүй.

Багануур ХК-тай холбоотой хэрэг дээр надад одоогоор шалгагдаж байгаа ямарч зүйл байхгүй, надаас нэг ч удаа байцаалт аваагүй. Энэ хэрэг нь хаагдаад, холбогдох албан тушаалтнууд нь хариуцлага хүлээгээд дууссан гэж би сонссон. Нодлин хэргийн бүх шүүх хурал нээлттэй явсан, Монголын ард түмэн бүгд харсан түүн дотор Сандаг-Очирыг холбогдуулах гэж олон хүнийг шалгаж байцаасан юм билээ. Багануурын уурхайгаас би 1 ширхэг гэрээ хийгээгүй, 1 ширхэг нүүрс хулгайлаагүй.

Тийм учраас би энд суух эрхтэй, ТББХ-г удирдах ёс зүйтэй гэж үзэж байна.

Бичлэг үзэх:

Харин УИХ гишүүн Ц.Сандаг-Очирыг

АВЛИГЫН ХЭРГЭЭР ШҮҮГДЭЖ БУЙ “БАГАНУУР” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Э.НОМИНЧУЛУУН УИХ-ЫН ГИШҮҮН Ц.САНДАГ-ОЧИРЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ БОСГОЖ ӨГСӨН  талаар 2023.10.09-ний өдөр Ergel.mn дээр мэдээ байна.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын эхнэр Г.Соёлмаа нь Э.Номинчулууныг “Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирал байх үед түүний шууд удирдлага доор нь буюу Хүний нөөц хариуцсан Менежерээр нь ажилладаг байжээ. Харин одоо Г.Соёлмаа “Багануур” ХК-ийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрыг хариуцсан Ерөнхий менежерээр ажиллаж байгаа аж.
%D0%91%D0%B0%D0%B3%D0%B0%D0%BD%D1%83%D1%83%D1%80%20%D0%A5%D0%9A%20%D0%A2%D3%A9%D0%BB%D3%A9%D3%A9%D0%BB%D3%A9%D0%B3%D1%87%D0%B8%D0%B9%D0%BD%20%D0%B3%D0%B0%D0%B7%D0%B0%D1%80%20%D0%93 %D0%A1%D0%BE%D1%91%D0%BB%D0%BC%D0%B0%D0%B0

Тэгвэл Ц.Сандаг-Очирын эхнэр Г.Соёлмаа нь 2020 оны сонгуулийн өмнөхөн буюу 2020 оны гуравдугаар сард “Ирээдүйн зорилт” ХЗХ-ны хувь эзэмшигч болжээ. Хамгийн ноцтой нь, “Ирээдүйн зорилт” ХЗХ-г “Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун болон “Багануур” ХК-ийн  удирдлагууд багийн зургаан албан тушаалтан, тэдний хамаарал бүхий этгээдүүд хамтран эзэмшиж иржээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.