Б.Энхбаяр: Засгийн газрыг огцруулах УИХ-д өргөн барьсан гэх бичгийг одоо хүртэл УИХ-ын гишүүдэд тараахгүй байна
[su_quote]ТББХ өнөөдөр 14.00 цагаас хуралдаж Ерөнхий сайд Г.занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Засгийн газрыг огцруулах УИХ-д өргөн барьсан гэх бичгийг одоо хүртэл УИХ-ын гишүүдэд тараахгүй байна гэж Б.Энхбаяр гишүүн мэдэгдлээ.[/su_quote]
Б.Энхбаяр: Засгийн газрыг огцруулах УИХ-д өргөн барьсан гэх бичгийг одоо хүртэл УИХ-ын гишүүдэд тараахгүй байна. УИХ-ын Тамгын газар нь УИХ-ын даргын Тамгын газар биш. УИХ дахь намын бүлгүүд, ард түмний төлөөлөгч УИХ-ын гишүүд, ард иргэдэд уг асуудлын улс төр, эрх зүй, эдийн засгийн үндэслэл, тооцооллын талаар судалж санал, дүгнэлт гаргах, байр сууриа үндэслэлтэй илэрхийлэх боломжийг шууд хааж байна.
Дэгийн хуулиар хэлэлцэж буй асуудлыг урьдчилж гишүүдэд тараадаг хуультай.
Олон намын төлөөлөлтэй, олон ургальч үзэл уралддаг ард түмний төлөөллийн байгууллагыг дүрэмгүй, дэггүй, намын хурал баздаг шигээ ДАРГАлдаг байдал төгсөх болтугай.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.