Иргэд: Хүүхдийн мөнгийг хасахын оронд, өөрсдийнхөө тансаглалыг зогсоо

Иргэд: Хүүхдийн мөнгийг хасахын оронд, өөрсдийнхөө тансаглалыг зогсоо

[su_quote]УИХ-ын гишүүн С.Цэнгүүн "Хүүхдийн мөнгө" нэг их наяд төгрөг зүгээр л хэрэглээний зардал болоод урсаж байна. Энэ мөнгийг "олгохоо болъё" гэж хэлэх зоригтой хүн алга. Нэг л их сайхан сэтгэлтэй хүмүүс хэмээн ярьсан. Гэвч иргэд, олно нийт дургүйцэж, хүүхдийн мөнгөөрөө амьдардаг талаараа хэлж байна.[/su_quote]

Яриа үзэх линк

Иргэдийн байрь суурь:

  1. Хүүхдүүддээ өгөлгүй яахав, өөр хэнд өгөх юм бэ?
  2. Хүүхдийн мөнгөөр зарим айлууд тэжээгдэж байна. Тийм учираас тэрийг хасна гэдэг нь зохимжгүй санагдаж байна. Гэр хорооллын айлууд бол хүүхдийн мөнгөөр амьдардаг.
  3. Төсөв хэцүү байгаа бол болиулж болно, гэхдээ өөрсдийнхөө тансаглалыг эргэж харах нь зөв байх
  4. Хүүхдийн мөнгө бол хэрэгтэй, Монголын ард түмний амьдрал тун хэцүү байна. Гэр хорооллын айлууд хүүхдийн мөнгөөрөө хоол, хүнс, хувцас хунараа авдаг.
  5. Бид нар чинь хэцүү л байна шүү дээ. Хүүхдийн мөнгөөр амьдардаг хүмүүс зөндөө их байна. Би 2 хүүхэдтэй 200 мянган төгрөгөөрөө хоол, хүнсээ авдаг.
  6. Хүүхдийн мөнгийг болиулахаар тэр хэдэд эцэг эхээс нь илүү гараад байх юм юу байхав дээ... Хүүхдэд л юм чинь өгөх нь зөв.
  7. Хүүхдийн мөнгийг хасна гэдэг нь болохгүй. Нэг талдаа өчнөөн өрхийн амжиргааны асуудал байна
  8. Хүүхдийн мөнгийг санаачилсан хүн нь Л.Гүндалай. Өгсөн хэвээрээ байсан нь л зүгээр. Тэр мөнгийг хүүхэд өөрөө өөртэй л зарцуулдаг.
  9. Хүүхдийнхээ мөнгөөр амьдарч байгаа айлууд зөндөө байгаа. Тэрийг эд нар мэдэхгүй байна. Өөрсдөө явж үзээгүй, хараагүй, тийм амьдралаар амьдарч үзээгүй болохоор мэдэхгүй л дээ. Хэрвээ хүүхдийн мөнгийг болиулахын бол нэлээн хэцүү юм болох байх, мэдээж ард иргэд босно, асуудал үүснэ, жагсаа л цуглаан болно. Би 3 хүүхдийнхээ мөнгийг хүүхдэдээ л зарцуулдаг.
  10. Жил болгоны 10 сард иймэрхүү зүйл ярьдаг. Тэгээ л чаддаггүй шүү дээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.