047 дугаартай зурагчин С.Отгонбаяр анх 2 ахынхаа цүнхийг барьж, гарч ирээд л талбайн зурагчин болжээ
[su_quote]Гэрэл зурагчдын 90 жилийн ой тохиож байна. Гэрэл зурагчдын ойг тохиолдуулан бид төв талбайн гэрэл зурагчин 047 дугаартай С.Отгонбаярыг онцоллоо. [/su_quote]
Ярилцлага үзэх линк:
Талбайн гэрэл зурагчин 047 дугаартай С.Отгонбаяр:
-Би 25 дахь ижлдээ талбай дээр зураг авч байна. Баяр ёслол, хурим найр, хөдөө сумдын ойн баяр гэх мэт олон газраар явж зураг авсан даа. Талбай дээрх ажил шинэ жил өнгөрөөд Цагаан сар болтол бага зэрэг зогсонги болно. Хавар бол нэлээн ачаалалтай.
Би байгууллагын хүлэн авалт, шинэ жил, үсний найр, хурим, сругуулийн ой, сумдын түүхт ой гэх мэт арга хэмжээнүүд дээр очиж зураг авдаг.
Манай хоёр ах хоёулаа зурагчин. Би хөдөөнөөс анх орж ирээд, хоёр ахынхаа цүнхийг барьж гарч ирээд л зурагчин болсон доо. Хамаг урч чадвараа ахаасаа л сурсан. Энэ мэргэжилдээ хайртай. Яагаад гэвэл хүмүүсийн түүхийг өгүүлдэг, дурсамж, торгон агшныг буулгаад өгөхөд хүмүүс "өө яасан гоё юм бэ" гэхийг сонсоод урам ордог.
Нэг зургийг 10 мянган төгрөгөөр авч өгдөг. Манай энэ талбай дээр үндсэн гэрээтэй 200 гэрэл зурагчин бий. Өдөр бүр бүгд гарч ирэхгүй л дээ. Өнөөдрийн байдлаар 20 орчим зурагчин ажиллаж байх шиг байна. Харин баяр ёслолын үеэр бүгд шахуу ажилладаг.
Бид зургаа авчихаад "Дурсамж холбоо" компанид төлбөр төлнө, МҮЭ, Хот тохижилтод мөн төлбөр төлдөг.
Нийт гэрэл зурагчдын 90 жилийн ойн мэнд хүргэе!
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.