Та зээлээ төлсөн ч "хар жагсаалт"-д байсаар байна уу?

Та зээлээ төлсөн ч "хар жагсаалт"-д байсаар байна уу?

[su_quote]Зээлээ төлсөн иргэдийг Монголбанкны зээлийн "хар жагсаалт"-аас гаргасан та гэж мэдэгдсэн. Гэтэл иргэд зээлээ төлчихөөд байхад "хар жагсаалт"-д байсаар байна. Бүр зээлийн муу оноотой болж харагдаад байгаа юм. Уг асуудлаар Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Э.Батшугараас тодрууллаа. [/su_quote]

Яриаг сонсох линк

Цахим хөгжил, харилцааны сайд Э.Батшугар: 

-Би Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр Монголбанкныханд хэлсэн. Энэ аргачлал чинь буруу байна, гэдгийг.

Манайх уг нь амархан. Өмнө нь иргэдийн зээлийн таван ангилал байсныг болиулаад, оноо тооцдог систем рүү шилжүүлэх юм. Оноо тооцдог арга нь олон улсын аргачлал. Манай улсад зээл авч байсан, төлж байсан 1,2 сая иргэний 4,8 сая өгөгдөл байгаа. Үүнийг боловсруулаад оноо болгоно.

Жишээ нь, "хар жагсаалт"-д орсон иргэн байя гэж бодъё. Тухайн иргэн зээлээ  төлсөн бол өгөгдөлд оруулаад, зээлийн оноог нь өсгөөд явах ёстой юм.

Бид хуулийг нь батлаад өгчихсөн байхад Монголбанк нь энэ ажлыг хйичихсэн байх ёстой юм. Тиймээс би Монголбанкнаас энэ ажлыг хийх тусгай зөвшөөрөл өгсөн хоёр компаниа шахаад, энэ аргачлалаа зөв болгооч гэдгийг хэлсэн. Нэн даруй зөв системд яаралтай оруулах ёстой.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.