Ц.Даваасүрэн: Төсвөө өргөн барьчихаад УИХ-ын дарга руугаа дайрдаг Засгийн газар байж болохгүй. Ер нь ийм зүйл байж болохгүй!
Төсвөө өргөн барьчихаад УИХ-ын дарга руугаа дайрдаг Засгийн газар байж болохгүй. Ер нь ийм зүйл байж болохгүй.
Миний болгоомжилж байгаа нэг зүйл бол АНУ, Герман шиг төсвөө баталж чадахгүйд хүрчих вий. 01-р сараас эхлээд төсвийн байгууллагууд яаж үйл ажиллагаа явуулах вэ гээд асуудал үүсэх вий. Улс төрийн хямрал нь нийгэм, эдийн засгийн хямрал руу орох вий гэж эмээж байна.
УИХ-ын даргыг түдгэлзүүлнэ гэдэг ойлголт ч байхгүй. Харин хууль, хяналтын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэх гэж байгаа тохиолдолд түдгэлүүлж болно. Эсвэл өөрөө чөлөөлөгдөх хүсэлт гаргаж болно. Түүнээс биш Засгийн газраас УИХ-ын даргыг түдгэлзүүлэх ямар ч боловмж байхгүй.
Хэрэв нэг удаа УИХ-ын даргыг огцруулчихвал дахиад өөр нэг УИХ-ын дарга гаргаж ирээд "та шалгуулчихаад ир" гээд байвал парламентын засаглал чинь байхгүй болно шүү дээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.