Өмгөөлөгч Р.Булгамаа: Хүүхдийн мөнгө бол ирээдүйдээ оруулж байгаа хөрөнгө оруулалт
[su_quote]УИХ-ын гишүүн С.Цэнгүүн "Хүүхдийн мөнгө"-д дэмий мөнгө зарлагадахаа больё хэмээн ярьсан нь олны дургүйцлийг хүргээд байна. Тэгвэл уг асуудлаар өмгөөлөгч Р.Булгамаа байр сууриа илэрхийлж, олон улсын жишээнүүдийг дурджээ. [/su_quote]
Тэрээр,
БНХАУ 2026 оноос шинээр төрсөн хүүхэд бүрт 6 нас хүртэл нь жил бүр 500$ өгнө гэсэн бодлого хэрэгжүүлж эхлэхээр болсон гэнэ. Тэр том гүрэн хүүхдийн мөнгөнд ийнхүү ач холбогдол өгч байгаа нь ирээдүйгээ харсан алхам.
Төрөлт багасахаар хүн амын тоо буурна. Наад зах нь эдийн засаг нь агшина, цаашлаад хүн амын бүтэц өөрчлөгдөнө. Гадаадын өндөр хөгжилтэй эдийн засгийн хүчирхэг оронд ч хүүхдийн мөнгө олгодог бөгөөд #Хүүхдийн_мөнгө бол ирээдүйдээ оруулж байгаа хөрөнгө оруулалт юм.
Хүүхдийн мөнгө олгодог зарим орнууд:
________________________________________
🇲🇳
• Хүүхдийн мөнгө: 1 хүүхдэд сард 100,000 төгрөг.
• Нөхцөл: 0–18 насны бүх хүүхдэд
________________________________________
🇰🇷
• Хүүхдийн тэтгэмж (아동수당 / Child Benefit):
o 0–7 насны хүүхдэд сард 100,000 вон (≈ 260,000₮)
o Шууд эцэг эхийн дансанд орно.
________________________________________
🇯🇵
• 児童手当 (Jidō Teate):
o 0–3 нас: 15,000 иен (≈ 270,000₮)
o 3–12 нас: 10,000–15,000 иен
o 13–15 нас: 10,000 иен
________________________________________
🇩🇪
• Kindergeld (Хүүхдийн мөнгө):
o 1–2 дахь хүүхэд: 250 евро (≈ 270,000₮)
o 3 дахь хүүхэд: 260 евро
o 4 ба түүнээс дээш: 275 евро
________________________________________
🇫🇷
• Хүүхдийн тооноос хамаарч:
o 2 хүүхэдтэй бол ~140 евро,
o 3 хүүхэдтэй бол ~320 евро гэх мэт өсдөг.
________________________________________
🇬🇧
• Child Benefit:
o Эхний хүүхэд – 24.00 фунт/7 хоногт,
o Дараагийн хүүхэд бүр – 15.90 фунт/7 хоногт
(≈ сард 160,000–220,000₮)
________________________________________
🇨🇦
• Canada Child Benefit:
o Орлогоос хамаарч, нэг хүүхдэд жилд дунджаар $7,000 хүртэл (≈ 24 сая₮)
o Бага орлоготой айл илүү их авдаг.
________________________________________
🇦🇺
• Family Tax Benefit:
o Хүүхдийн нас, орлогоос шалтгаалж сард AUD $200–300 (≈ 400,000–600,000₮)
________________________________________
🇸🇪
• Barnbidrag:
o 0–16 нас: сард 1,250 SEK (≈ 400,000₮)
o Хүүхэд олон бол нэмэлтээр “гэр бүлийн хөнгөлөлт” авна.
[su_quote]Төсөв хоосроод байгаагийн гол шалтгаан нь Хүүхдийн мөнгөнд бус Төрийн нэр барьсан, ашигласан хулгай, дээрэм газар авч улмаар үргүй зардал хэтэрсний үр дагавар юм, гэжээ. [/su_quote]
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.