Баримт хураангуй: МОНГОЛ ТӨРийн үйл ажиллагаа зогсох уу, урагшлах уу?

Баримт хураангуй: МОНГОЛ ТӨРийн үйл ажиллагаа зогсох уу, урагшлах уу?

[su_quote]МОНГОЛ ТӨРийн үйл ажиллагаа зогсох уу, урагшлах уу дээрээ тулж ирээд байна.  [/su_quote]

Бичлэг үзэх линк:

Учир нь өнөөдөр нэг талд Г.Занданшатарын Загсийн газрыг огцруулах бичгийг П.Сайнзориг нарын гишүүд өргөн барилаа. Тус өргөдөлд 55 гишүүн гарын үсэг зурсан хэмээн тэд мэдэгдэж буй. Харин нөгөө талд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг албан тушаалаасаа түдгэлзээд шалгуулах Д.Энхүвшин нарын санаачилсан албан бичигт 70 гаруй гишүүн гарын үсэг зурав.

Энэ бол үндсэндээ УИХ-д 68 суудалтай буюу үнэмлэхүй олонхи болсон МАН хоёр тал болж хуваагдан, ТӨР, ЗАСгаа татаж унагаах талаар тэмцэлдэж буй хэрэг юм.

Харин энэ хоёр талыг дэнсэлж үзвэл,

[su_list]Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах албан бичигт МАН-ын жагсаалтын голдуу гишүүд гарын үсэг зурсан бол тэдэн дээр ХҮН намын Б.Найдалаа, Т.Доржханд нарын зарим гишүүд нэмэгджээ. Гэвч чухам яг ямар 55 гишүүн гарын үсэг зурсан гэдэг нь тодорхойгүй байна. [/su_list]

558827451 1269159038589268 8142487777089367409 n 300x200

[su_quote]Харин нөгөө талд буюу УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг түдгэлзээд шалгуулах албан бичигт МАН-аас 35 гишүүн гарын үсэг зурсан хэмээн мэдэгэл хийснээс 22 нь нүүрээрээ гарч ирж мэдэгдэлд оролцсон. [/su_quote]

Тэдэн дээр АН-ын 42 гишүүний 28 нь зурсан зурсан гэж АН-ын гишүүд мэдээлж байна. Юутай АН бүлгээрээ нэгдсэн байр сууринд хүрч, УИХ-ын чуулганыг орхин гарсан учир бүгд биш ч дийлэнх нь зурсан нь тодорхой.  Үүн дээр ХҮН намын нэг гишүүн гарын үсэг зурсан ажээ. Гэвч мөн л яг ямар гишүүд гарын үсэг зурсан гэдэг мэдээллээ ил, тод дэлгэж үзүүлсэнгүй.

MAN 300x155

Ийнхүү нэг талд Засгийн газраа унагах, нөгөө талд УИХ-ын даргаа түдгэлзэж шалгуулах асуудалд дан ганц эрх баригч МАН ч биш Парламент даяараа татагдан орж, талцаж, хуваагдлаа.

Гэхдээ Засгийн газрыг огцруулах үндэслэл нь тодорхой биш бол Ерөнхийлөгч хориг тавих боломжтой гэж хуульч О.Баасанхүү онцолсон бол энэ хагарал төр засгийн ажлыг гацаах хэмжээнд хүрч, Үндэсний аюулгүй байдлын асуудал яригдвал Ерөнхийлөгч оролцож, зохицуулахаас өөр аргагүй хэмээн улс төрч судлаач С.Мөнхбат тодорхойлсон юм.

Энэ бүхнээс дүгнэж үзвэл Монгол төрийн үйл ажиллагаа зогсох уу, урагшлах уу гэдгийг Ерөнхийлөгч бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн л дэнсэлж, шийдэх үлдэж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.