МАН-ын 35 гишүүн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг бүрэн эрхээсээ түдгэлзэж, асуудлаа шалгуул хэмээн шаардлаа
[su_quote]МАН-ын гишүүд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг УИХ-ыг даргалах нь ёс хувьд нийцэхгүй хэмээн шаардлага хүргүүлэв.[/su_quote]
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
-УИХ-ын дарга Д.Амарсайханг нэр холбогдсон асуудалаа өөрийн хүсэлтээр шалгуулах орон зайг нь өгч байна. Тэрнээс огцор гэсэн шаардлага биш.
Тус шаардлагад:
Монгол улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсэгт ардчилсан ёс, эрх чөлөө, тэгш байдал үндэсний эв нэгдэлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэж УИХ-ын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэг, УИХ-ын онцгой бүрэн эрхэнд хэн ч халдаж үл болно гэж,төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 1-р зүйлийн 1.1 дэх хэсэг, төрийн албан хаагч ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэх эрхэм зорилгоо ухамсарлаж, төрийн ажил хэргээ гүйцэтгэхдээ хуулиар тогтооосон ёс зүйн хэм хэмжээг чандлан биелүүлэх, үнэт зүйл, соёлыг төлөвшүүлэх, төрөө дээдлэх, ард түмний итгэлийг бэхжүүлэх гэж тус тус заасан.
Үндэсний эв нэгдлийг хангах, төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, төрөө дээдлэх, ард түмний итгэлийг бэхжүүлэх үүднээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалан таныг УИХ-ын дарга, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ гарган, нэр холбогдоод байгаа авилга, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудлуудыг хуулийн дагуу шалгуулах ёс зүйн шаардлагыг хүргүүлж байна.
Уг шаардлагыг МАН-ын нэр бүхий гишүүд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хүргүүлэхээр бэлдсэн байна.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:
Бид УИХ-ын гишүүнээр сонгогдоод тангараг өргөхдөө: Авилга, ашиг сонирхлын аливаа зөрчлөөс ангид байна гэж тангараг өргөсөн.
[su_quote]Тийм учраас УИХ-ын гишүүний хувьд авилга, ашиг сонирхолын асуудалтай нэр холбогдож, нүүрсний хулгайн зохион байгуулалттай энэ хэрэгт авилга, ашиг сонирхолын зөрчилтэй оролцсон байх магадлалтай гэж нэр холбогдож байгаа УИХ-ын даргад бид албан бичиг хүргүүлж байгаа юм.[/su_quote]
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ хэрэгт ямар нэгэн байдлаар холбоотой болон холбоогүй гэдгийн Монгол Улсын шүүх тогтоох ёстой.
Шүүхээр тогтоох процесийг шударга, хуулийн дагуу явуулахын тулд УИХ-ын гишүүний болоод УИХ-ын даргынхаа бүрэн эрхээс татгалзаад шалгуулаачээ гэж шаардаж байна.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
-УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг нүүрс түүнтэй холбоотой авилга, албан тушаалын хэргийг шалгуулж өөрийгөө гэм буруугүй гэдгээ нотолтол УИХ-ын даргын албан тушаалыг хашах эрхгүй гэж үзэж байна.
Ийм учраас МАН-ын 35 гишүүн, АН-ын гаргасан санаачлагыг дэмжиж УИХ-ын даргыг түдгэлзэж шалгуулах ёстой гэж үзэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.