ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр газар тариалангийн судалгаа, сорилтын ажлын явцтай танилцлаа

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр газар тариалангийн судалгаа, сорилтын ажлын явцтай танилцлаа
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн улаанбуудайн супер элит үр үржүүлгийн талбай болон тэжээлийн таримлын сорт сорилтын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, судалгааны багийн ажил, туршилтын үр дүнгийн талаар мэдээлэл авлаа. Тус хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид энэхүү ажлын хүрээнд таримлын тариалалтын бүс нутгийн онцлогт тохирсон технологийн зөвлөмжийг боловсруулж, улаанбуудайн “Дархан-144”, вандуйн “Баялаг” сортын элит үрийг тариалангийн аж ахуйн нэгжүүдэд нийлүүлэхээр бэлтгэл хангаж байна. Энэ нь үрийн чанарыг сайжруулах, ургацын хэмжээ, тогтвортой байдлыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. large 68e32ff683d7de7c1b04c27c Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны захиалгаар, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төсөл хэрэгжиж байгаа бөгөөд төслийн хүрээнд 400 тоннын багтаамжтай орчин үеийн үр тарианы агуулах, үрийн чанарын судалгааны тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулсан. Энэ нь үрийн хадгалалт, чанарын хяналт, судалгааны ажлын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой юм. large 68e3300283d7de7c1b04c281 Түүнчлэн тус хүрээлэнд арвай, тритикале, вандуй, шар буурцаг, рапс, эрдэнэ шиш зэрэг зургаан төрлийн таримлын 20 гаруй сортыг Монгол орны байгаль, цаг уурын нөхцөлд тохируулан нутагшсан сортуудтай харьцуулан судлах ажил идэвхтэй өрнөж байна. Энэхүү судалгаа нь ургамлын шинэ сортыг нутагшуулах, тариалалтын технологийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа билээ. large 68e3300883d7de7c1b04c286

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр газар тариалангийн судалгаа, шинжилгээний ажлыг хувийн хэвшлийн оролцоотой, хамтын түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхийн ач холбогдлыг онцолж, тариалангийн аж ахуйн нэгжүүдэд шинжлэх ухаанд суурилсан технологийн зөвлөмж, инновацийн шийдлийг нэвтрүүлэхэд төрөөс бодит дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.