НҮБ-ын ХХААБ-ын 80 жилийн ой, “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна

НҮБ-ын ХХААБ-ын 80 жилийн ой, “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын 80 жилийн ой, “Дэлхийн хүнсний өдөр”-ийн арга хэмжээг 2025.10.03-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. НҮБ-аас 2025 оны “Дэлхийн хүнсний өдөр”-ийг “Хамтын хүчээр-Чанартай хүнс, баталгаат ирээдүйн төлөө” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээ зарласан.

Энэ үеэр НҮБ-ын ХХААБ-аас хамтран хэрэгжүүлсэн ажлуудын бодит үр дүн, ололт амжилтыг онцлон танилцуулсан. Бэлчээрийн тогтвортой менежмент, уур амьсгалд ухаалаг дасан зохицсон мал аж ахуй, газар тариалангийн менежмент, өртөг шингээсэн хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, шинэ технологи болон инновацийг нэвтрүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, болон хөдөө аж ахуйн салбарт цахим шилжилтийг дэмжих зэрэг олон ололт амжилтыг онцлов.

68df77f483d7de7c1b04c22c 300x200

Түүнчлэн “Дэлхийн хүнсний өдөр”-ийг угтан хүүхэд, залуус, оюутан, залуу судлаачидын дунд зохион байгуулсан “Хамтын хүчээр-Чанартай хүнс, баталгаат ирээдүйн төлөө”  сэдэвт эсээ бичлэг, Хүнсний аюулгүй байдал-Стандарт эрдэм шинжилгээний бүтээлийн болон “Хүнс, хөдөө аж ахуйн өв соёл-Залуусын нүдээр” богино дүрс бичлэгийн уралдаануудад шалгарсан шилдгүүдийг зарлалаа.

558920545 1109658791315652 8318354394976893390 n 300x200

Энэхүү  арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, УИХ, Засгийн газар, хөгжлийн түнш байгууллагууд, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, төрийн бус байгууллага, хүүхэд залуусын төлөөлөл, малчид, тариаланчдын төлөөлөл оролцлоо. Тухайлбал, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нар Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн мэндчилгээ дэвшүүллээ.

557598623 1109658724648992 3162162315175028544 n 300x200

Канадын Квебек хотноо 1945.10.16-ны өдөр НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага албан ёсоор байгуулагдсан бөгөөд түүний гол зорилго нь өлсгөлөнтэй тэмцэх, хүнсний баталгаат байдлыг хангах, шим тэжээлийг сайжруулах чиглэлээр дэлхий нийтийн хүчин чармайлтыг удирдан чиглүүлэх явдал байв.

557624023 1109658821315649 2391806278939671684 n 300x200

Эдүгээ 80 жилийн хугацаанд хүнсний баталгаат байдлыг хангах, өлсгөлөнг бууруулах, шим тэжээлийн дутагдлыг арилгах, хүнсний тогтвортой тогтолцоог бий болгохын төлөө тууштай ажиллаж ирсэн.

Өнөөдөр дэлхийн хүнсний тогтолцоо нь уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн хэлбэлзэл, хүнсний хомсдол, хэт их хэрэглээний сөрөг үр дагавар зэрэг сорилттой тулгарч байна. Монгол Улсад мал аж ахуй, газар тариалангийн тогтвортой хменежмент нь хүнсний баталгаат байдалд шууд нөлөө үзүүлдэг бөгөөд хүн бүрийн оролцоо чухал үүрэгтэй билээ.

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

K
Keysy_hdmi 2 сар, 3 долоо хоног
Ознакомьтесь с нашими <a href=https://seo-pro100.ru/keysy/>мегагрупп примеры сайтов</a>, которые содержат показывают эффективные методы и подходы для вывода в ТОП-3 в Москве и по России. Также критически важно учитывать специфику ниши и регулярно оценивать результаты для адаптации тактики.
R
RussiaTravelers.totma 1 долоо хоног, 6 өдөр
Всем привет! Редко пишу на форумах. Тема близкая, промолчать не получилось. Из своего опыта скажу: внутренние перелёты почти всегда выгоднее чем кажутся если брать заранее. Главное что понял за много поездок: бронь жилья на месте — это лотерея, особенно в сезон. Пиши что интересует, попробую помочь. Ну и про <a href=https://site4tests.ru/>путешествия по России</a> думаю могу что-то рассказать.