“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчилжээ

“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчилжээ
Хан-Уул дүүргийн 17,18 дугаар хороо, “Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг НЗХГ-аас стандартын дагуу өргөтгөж, шинэчилсэн. Энэ хүрээнд холбогдох албаныхан тухайн байршилд ажиллаж, мэдээлэл өгөв. 68df7914e337fe7967a3036f Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Э.Алтан-Эрдэнэ “Иргэдийн эрүүл аюулгүй орчинд таатай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 17, 18 дугаар хороонд буюу Богд хааны музейгээс Зайсангийн гудамжны зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барьсан 400 метр урт барьсан хашааг буулгаж, явган хүний замыг өргөтгөсөн. Энэ хэсгийн явган хүний зам өмнө нь  1-1.5 метр өргөнтэй  байсан бол  одоо 3-4 метр болсон" гэлээ. 68df791fe337fe7967a30370 "Хан-Оргил" СӨХ-ны дарга Д.Лхагвасүрэн “Өмнө нь явган хүний зам нарийн байхад зорчиход хүндрэлтэй байлаа. Дугуйтай явж байгаа хүнтэй багтахгүй нарийхан байсан. Одоо өргөн  болчихсон учраас зорчиход тухтай болсонд баяртай байна” гэсэн юм. 68df7939e337fe7967a30371 Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан цаашид оршин суугчдын хүсэлтээр явган хүний замуудыг үе шаттай өргөтгөж, шинэчилнэ гэдгийг онцолж байв. 68df793fe337fe7967a30372 68df7945e337fe7967a30373 68df794ae337fe7967a30374

68df7958e337fe7967a30375

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.