МАН-ын Бага хурал ямар хууль, дүрэм зөрчсөн бэ?

МАН-ын Бага хурал ямар хууль, дүрэм зөрчсөн бэ?

МАН-ын Бага хурал ямар ямар хууль, дүрэм зөрчсөн бэ гэдгийг онцолж хүргэе.

  1. Л.Оюун-Эрдэнийн өргөдлийг авч хэлэлцээгүй, чөлөөлсөн тогтоол гаргаагүй. Л.Оюун-Эрдэнэ орон гараагүй “орон гаран” хурал болсон. “Ардын нам ардын засаг мандтугай” гэж төгссөн сүртэй өргөдөл сошл дээр нөхөж тавьсан боловч түүнийг эхлээд хэлэлцэх байсан.

ЗӨРЧСӨН

15.2.Намын дүрэмд дараах нийтлэг зүйлийг тусгана:

15.2.5.намын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах, түүний бүрэн эрхийн хугацаа, эрх хэмжээ; 17.6.Намын дүрэмд заасны дагуу намын даргыг удирдах дээд байгууллага, эсхүл төлөөллийн төв байгууллага, санхүүгийн асуудал хариуцсан удирдах ажилтныг гүйцэтгэх төв байгууллага тус тус сонгоно.
  • МАН-ын Үндсэн дүрмийн 17.4.3 дахь заалт
http://nam.mn/%D0%BD%D0%B0%D0%BC%D1%8B%D0%BD-%D0%B4%D2%AF%D1%80%D1%8D%D0%BC

17.4.3. Монгол Ардын Намын даргыг сонгох,

намын нэрийг өөрчлөх, намыг өөрчлөн байгуулах.
  1. Бага хурлын 442 гишүүний ирцтэй хуралдаж, Д.Амарбаясгалан 56.1, Г.Занданшатар 43.9 хувийн санал авч, аль нь ч гуравны хоёр буюу 66 хувьд хүрээгүй. Гуравны хоёрын санал авах босго даваагүй бүдэрсэн. Ингээд МАН-ын Их хурлын Онцгой бүрэн эрхийн асуудал болсон ч үндсэн дүрэмдээ заагаагүй хоёр дахь шатны санал хураалт явуулсан. Тооллогын комисс журам баталсан. Бага хурлын ирцийг 442 гишүүнээс 321 гишүүнээс дахин тооцсон. Бага хурлын 275 гишүүний санал нь гуравны хоёртоо хүрээгүй.

ЗӨРЧСӨН

  • Үндсэн хуулийн 19.3,

https://legalinfo.mn/mn/detail?lawId=367

  1. 3.Намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно.
  • Улсын төрийн намын тухай хуулийн 8.1, 15.5,
https://legalinfo.mn/mn/detail?lawId=16760239349461 8.1.Нам гишүүдээ намын удирдах байгууллага, албан тушаал, сонгуульд нэр дэвших, сонгох, томилоход аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байж, тэгш боломж олгоно.

15.5.Улсын дээд шүүх энэ хуулийн 15.3-т заасны дагуу гаргасан хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн байна.

  • МАН-ын Үндсэн дүрмийн 20.3.7 дахь заалт
20.3. Намын Бага хурал дараах эрх, үүрэгтэй байна: 20.3.7. намын Их хурлын чөлөөт цагт намын дарга орон гарвал Бага хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шинэ даргыг сонгох;

file:///C:/Users/Batzaya/Downloads/36569c425b1b62267ad529962a5aaf98%20(1).pdf

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.