Судлаач С.Мөнхбат: Асуудал цаашид даамжирч, төрийн үйл ажиллагаа доголдох, төсвөө баталж чадахгүй бол энэ хоёр субъект хоёулаа хариуцлага хүлээнэ!

Судлаач С.Мөнхбат: Асуудал цаашид даамжирч, төрийн үйл ажиллагаа доголдох, төсвөө баталж чадахгүй бол энэ хоёр субъект хоёулаа хариуцлага хүлээнэ!

[su_quote]МАН-ын даргын төлөө тэмцэлдэж байгаа УИХ-ын дарга болон Ерөнхий сайд нарын тэмцлээс үүдэн өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдсангүй. Хэдийгээр байнгын хороод, ажлын хэсгүүд хуралдаж байгаа гэх боловч төсвийн хэлэлцүүлгээс эхлээд нэгдсэн чуулганаар хэлэлцэх олон чухал хууль, журмууд байгаа ч ийнхүү гацаж эхлээд байна.[/su_quote]

Өөрөөр хэлбэл, МАН-ын даргын төлөө тэмцэлдэгч хоёр эрхэм хоёулаа ҮАБЗ-ийн гишүүн буюу нэг нь Хууль тогтоох засаглалын тэргүүн, нөгөө нь Гүйцэтгэх засаглын тэргүүн. Тиймээс энэ нь хүссэн хүсээгүй засаглал хоорондын хуваагдалд хүргэж байгааг улстөр судлаач С.Мөнхбат оцолж байна.

Баримт хураангуй үзэх линк:

МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал С.Мөнхбат:

-Нэг намын дотоод асуудал мэт харагдаж байгаа боловч МАН-ын даргын төлөөх өрсөлдөөн, хагаралдаан бол өөрөө нэг нь Гүйцэтгэх засаглалын тэргүүн, нөгөө нь Хууль тогтоох засаглалын тэргүүний хагарал гэсэн үг. Цаад утгаараа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүний хоёрын тэмцэл.

1-рт, МАН эрх баригч нам учраас эрх барьж байгаа намын зовлон, хагарал шууд төрийн асуудал болж хувирч байна.

2-рт, МАН-ын даргын төлөө өрсөлдөж байгаа хоёр субъект хоёулаа хоёр засаглалын тэргүүн.  Энэ утгаараа цааш даамжирвал Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын асуудал болж хувирах эрсдэл байна. Ийм эрсдэл үүсвэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд Ерөнхийлөгч оролцож, Монгол Улсын аюулгүй байдлын асуудалд тодорхой байр сууриа илэрхийлж, эвлэрүүлэх, энэ асуудлыг намжаах чиглэл рүү битгий яваасай гэж судлаачийн хувьд үзэж байна.

Ерөнхийлөгч энэ асуудалд оролцох ямар эрхзүйн боломж байдаг вэ?

-Энэ асуудал даамжраад төрийн үйл ажиллагаа гацах, төсвөө баталж чадахгүй болох, парламентын үйл ажиллагаа зогсох, Засгийн газрын үйл ажиллагаа доголдох чинь өөрөө Үндэсний аюулгүй байдлын асуудал.

Монгол Улсын төрийн үйл ажиллагаа нэг хором ч зогсох ёсгүй, хэвийн үргэлжлэх ёстой. Гэтэл нэг намын даргын асуудлаас болоод монгол төрийн үйл ажиллагаа зогсох юм бол Ерөнхийлөгч оролцохоос өөр аргагүй нөхцөлд хүргэнэ. Түүнээс биш намын асуудалд оролцоно гэдэг утгаараа биш.

Хэдийгээр нам төр хоёр тусдаа институт боловч эцсийн дүндээ улс төрийн сонгуульд намууд оролцож, сонгогчдын олонхийн дэмжлэг авсан нам нь засгаа бүрдүүлдэг, эрхээ барьдаг ардчиллын тогтолцоотой байгаа тохиолдолд цаашид Ерөнхийлөгч оролцохоос өөр аргагүй.

Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн хоёр гишүүний аль нэгэнтэй нь хуралдаад нөгөөд нь хариуцлага тооцох боломж байх уу?

-Тийм боломж байхгүй. Ерөнхийлөгч бол Ерөнхийлөгчөөр сонгогдоод шууд намаас түдгэлздэг. Аль нэг талыг хүлээж авч уулзаж, нэг талд нь шийдвэр гаргах хууль эрхзүйн блооод Монгол Улсын эв нэгдлийг илэрхийлэгч Төрийн тэргүүний хувьд тийм гоомой алхам хийхгүй нь тодорхой.

[su_quote]Яг оролцох тохиолдолд хоёулантай нь уулзаж, эвлэрүүлэх, эсвэл нам дотроо "ингэж шийд" гэдэг чиглэл өгөх боломжтой. Гэхдээ төрийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх чиглэлд хоёуланд нь үүрэг даалгавар өгөх байх. [/su_quote]

Хэрэв энэ байдал цаашид даамжраад төрийн үйл ажиллагаа доголдох, төсвөө баталж чадахгүй бол энэ хоёр субъект хоёулаа хариуцлага хүлээнэ. Монгол төрийн өмнө, монголын ард түмний өмнө!

Парламент нь тардаг байж уу, Засгийн газар нь огцордог байж уу, хоёулаа хариуцлага хүлээнэ. Энэ хариуцлага бол намын даргын өрсөлдөөнөөс илүү хатуу байх болно. Энэ нь монгол төрийн эрх ашиг, монголын ард түмний эрх ашиг!

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.