Канад Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Канад Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

[su_quote]Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Стивен Дауст Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.[/su_quote]

Ерөнхийлөгч Элчин сайдыг хүлээн авч уулзах үеэрээ, Монгол Улс нь Хойд Америкийн бүс нутаг дахь чухал “гуравдагч хөрш” Канадтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөг гээд, хоёр талын харилцаа эдүгээ “Иж бүрэн түншлэлийн” түвшинд хөгжиж байгааг онцоллоо. Харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөдөө аж ахуй, байгаль орчны хамгаалал, боловсрол зэрэг харилцан ашигтай салбарт өргөжүүлэхийн  чухлыг  тэмдэглэв. Элчин сайд С.Дауст Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Канад Улсын Амбан захирагч Мэри Саймон-ы мэндчилгээг уламжилж, харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлж, шинэ шатанд гаргахын төлөө чармайн ажиллахаа илэрхийллээ. Монгол, Канад Улс 1973 оны 11-р сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм.

552827232 852983770412612 8425397200465461232 n 1024x683552158074 1453446889097329 3532379072742504867 n 1024x683552551576 1342699897516339 1402209917389305334 n 1024x683

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.