А.Амартүвшин: Намайг дарамталж, шантаажилж байгаад "Динза Цондоолойгийн анд найзууд" ТББ үйл ажиллагаагаа өвөлжин явуулах гэсэн байна

А.Амартүвшин: Намайг дарамталж, шантаажилж байгаад "Динза Цондоолойгийн анд найзууд" ТББ үйл ажиллагаагаа өвөлжин явуулах гэсэн  байна

[su_quote]Номын баярын үеэр Сүхбаатарын талбай дээр "Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ байшин барьсан байна. Гэвч үйл ажиллагаа явуулах хугацаа хэтэрсэн гэж үзэн НЗДТГ-аас өнөөдөр албадан буулгажээ. [/su_quote]

Бичлэг үзэх линк:

НЗД-ын орлогч А.Амартүвшин:

-Намайг онцгойлж дарамталж, шантаажилж байгаад "Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ үйл ажиллагаагаа өвөлжин явуулах гэсэн байна.

Тухайлбал, СБД-ийн 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбайд 9 дүгээр сарын 19, 20, 21-нд "Номын баяр" арга хэмжээ болсон. Уг арга хэмжээнд оролцсон "Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ нь тухайн үед ашиглаж байсан байгууламжаа хураахгүй 10 гаруй хоноод байна.

Тус байгууллагын уг үйлдэл нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 /Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно/ заалтыг зөрчиж байгаа юм.

Тиймээс нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас төв талбайд барьсан байгууламжаа энэ сарын 02-ны дотор буулгах мэдэгдлийг хүргүүлсэн. Улмаар 10 дугаар сарын 03-ны өдрийн 05:00 цагаас эхлэн албадан буулгаж байна. Буулгалтын зардлыг тус НҮТББ-аас гаргуулна, гэжээ.

68df2666e337fe7967a3034c 68df265ee337fe7967a3034b 68df2656e337fe7967a3034a 68df2651e337fe7967a30349 68df266fe337fe7967a3034d

68df267ae337fe7967a3034e

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.