Х.Тэмүүжин: УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг асуудлаа шийдтэл чуулганы хуралдаан суухгүй!
[su_quote]АН-ын бүлэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг орхин гарч, МАН цаашид асуудлаа шийдэх хүртэл чуулганд суухгүй гэх нэгдсэн шийдэлд хүрчээ. [/su_quote]
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
-МАН-ын даргын сонгуультай холбоотой нийгмээр маш олон мэдээлэл задарч байна. Маш хариуцлагатай албан тушаалтнуудын амаар, өөр хэн нэгэн биш МАН-ын өөрсдийнх нь үгээр тодорхой хэмжээний буруутгал, гэмт хэрэг юм шиг үг хэллэгэ энэ нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлүүдийн уг үндэс хаанаас эхтэй вэ гэдгийг өөрсөд рүүгээ зааж ярьж байна. Ийм асуудал хөндөгдөж байгаатай холбоотойгоор энэ асуудлыг шийдэгдтэл Д.Амарбаясгалан парлемантыг удирдах нь зохимжгүй байна. Ашиг сонирхлын зөрчил үүсч байна.
Ийм учраас УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг УИХ-ын индэр дээр та суух нь зохимжгүй байна гэж АН-ын бүлэг үзэж байна.
Болж байгаа асуудалтай холбоотой сүүлийн 7 хоног төр засаг эзгүйрч байна. Ямар ч яам, ямарч төрийн байгууллагууд ажил хийхгүй хүлээлтийн байдал орсон. Гэтэл яг энэ цаг хугацаа Монгол улсын ирэх жилийн төсөв яригдаж байгаа цаг хугацаа юм. УИХ-д орж ирж буй сайдууд ч итгэл үнэмшилгүй байна. Ажилдаа хариуцлагагүй хандаж байна.
АН-ын бүлэг нэгдсэн байр сууринд хүрч, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг асуудлаа шийдтэл чуулганы хуралдаан суухгүй, цаашлаад төсвийг эргүүлэн татуулах байр сууринд хүрлээ гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.