Ахмад настан Ганбат: Үр хүүхдүүд, ач зээгээ ийм муухай шударга бус, хударгагүй, хулгайч, дээрэмчин нийгэмд үлдээхээс айж байна
Ахмад баярын тохилдуулан Ахмад настан Ганбатаас яриа авлаа.
Миний нэр Ганбат гэдэг би Улаанбаатар хотын унаган иргэн, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул хүн байна.
Нийт ахмадууддаа ахмадын баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Ахмадуудынхаа төлөөлөл болж төв талбай дээрээ ирсэн учир нь Монгол улсад шударга ёс гэж зүйл үгүйлэгдэж байна. Үр хүүхдүүд, залуучууд та нарыгаа ийм нийгэмд яаж үлдээнэ дээ гэдэгт яс хавталцаж энд ирэхгүй байх арга алга.
Би олон ач, зээтэй тэр хүүхдүүд минь ийм муухай шударга бус, хударгагүй, хулгайч, дээрэмчин нийгэмд үлдэнэ гэхэд санаанд багтахгүй, байж сууж болохгүй байна. Тийм учраас төв талбайдаа ирж байна.
Би энэ ахмадуудынхаа тавьж буй шаардлага 1,500,000 төгрөгийн тэтгэврийг ойлгож байна. Тэр бол зөв. Үнэхээр амьдрал хэцүү байдалд ороод л ийм шаардлага тавьж байна. Гэхдээ мөнгөн дүнгээсээ илүү шударга ёсыг нэхэмжилж байгаа юм шүү. Энэ нийгмийг жаахан цагаан, сайхан уур амьсгалтай, шударга нийгмийг үлдээгээд явдаг газар руугаа явбал болох нь тэр, тэрний тулд миний энд зогсож байгаа нь өчүүхэн төдий хувь нэмэр юм. Миний энэ үг хэлж байгаа нь өөрөө бухимдаж байгаагаа гадагш нь гаргаж энэ 126 гишүүн, засгийн газар, төрийн тэргүүнд хүргэх юмсан, ард түмэн чинь ядарч байна, ингэж амьдруулж болохгүй гэдгийг хэлэх гэж энд зогсож байна.
Би Монголынхоо ирээдүй, залуу үеийнхэндээ их итгэдэг миний Монгол сайхан болно, залуучууд минь эх орноо аваад явна. Гэхдээ сайхан болох эхлэлийг бид тавьж өгөөд явах ёстой юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.