Зүүн аймгуудын ихэнх нутгаар цасан шуургатай

Зүүн аймгуудын ихэнх нутгаар цасан шуургатай

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

[Tweet "Өнөөдөр нутгийн зүүн хагаст хур тунадас орж, хүчтэй салхи салхилж, шороон болон цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна."]

2020 оны 04 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. [Tweet "Зүүн аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орж, цасан шуурга шуурна."] Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эгь-Үүр, Хараа, Ерөө голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 15-20 градус, Монгол-Алтайн нуруу болон Олон нууруудын хөндийгөөр 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 1-3 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.