С.Нарангэрэл: Шуналаас болж хулгай зэлгий, албан тушаалын гэх мэт бүх хэргүүд гарч байна

С.Нарангэрэл: Шуналаас болж хулгай зэлгий, албан тушаалын гэх мэт бүх хэргүүд гарч байна

Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Их сургуулийн Эмерит профессор, Академич С.Нарангэрэл:

Бичлэг үзэх линк:

Дэлхий дахиныг 140 жилийн турш шударга ёс, амар амгалан тогтоож, сэтгэл тэнүүн амар амгалан амьдруулсан нууц бол хүн бүр ёс суртахуунлаг л байвал гэмт хэргээс ангид байж чадах юм.

Ёс суртахуунтай хүн гэдэг нь шуналгүй байхаас эхлэнэ. Шуналаас болж хулгай зэлгий, дээрэм тонуул, албан тушаалаа урвуулан ашиглах, хахууль гэх мэт хэргүүд гарч байна.

''Хүнийг нинжин сэтгэлтэй болох ёстой'' Чингис хааны сургааль байдаг. Нинжин сэтгэлтэй хүн гэдэг нь хэзээ бусдын амь насанд хүрэхгүй, бусдыг хүчирхийлэхгүй, айлган сүрдүүлэхгүй, нэр хүндэд халдахгүй байхыг хэлнэ.

Хүн итгэл даадаг байх юм бол бусдыг хулхиддаг, залилан мэхэлдэг, гол гаргадаг энэ зүйлүүд байхгүй болно.

Дэлхийн Криминологийн шинжлэх ухаан ялангуай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал бол нийгмийн байгуулал, ядуу зүдүү байхаас хамаарахгүй бүх зүйл хүндээ байгаа юм байна. Тийм учраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлыг эхийнх нь хэвлийд байхаас хүнийг хүн болгох ёстой юм байна. Боловсрол, ёс суртахуун салшгүй холбоотой юм байна.

Дэндүү их шунал, хэзээ ч ханахгүй хэрэглээгээ хүн төрөлхтөн зохицуулахгүй бол тэр хэрэглээндээ хүрэхийн тул гэмт хэрэг их гарч байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.