Г.Ганбаатар: "Шинэ хоршоо" гэдэг луйвраа зогсоо!
[su_quote]УИХ-ын гишүн Г.Ганбаатар Байнгын хорооны хурал дээр ШИнэ хоршоонд тавьсан төсвийг зогсоохыг шаардлаа. [/su_quote]
Тэрээр,
-Шинэ хоршоо хөтөлбөр дээр энэ онд 133,9 тэрбум төгрөг энэ оны төсөвт тавьжээ. Одоо энэ луйвраа зогсоох болоогүй юу, ХХААХҮЯ-ыхаан!
Өнгөрсөн жил сонгуулийн өмнө Шинэ хоршоо гэдэг шинэ луйвар зохиогоод малчдын саналыг авах гэж 5 их наядын хөтөлбөр гэж луйвар гаргасан шүү дээ. 2024 оны төсөвт 510 тэрбум, өнгөрсөн оныхотой нийлээд 834 тэрбум, одоо дахиад 133,9 тэрбум. Нийлбэрээрээ их наяд хүрлээ. Энийгээ зогсоох болоогүй юм уу?
Энэ чинь үндсэндээ хоршооллын зарчмыг алдагдуулсан. Биеэ даах чадвар, эдийн засгийн чадамж зэргийг алдагдуулсан.
Дараах асуултуудад хариулж өгөөрэй!
-Зээлийн хүүгийн хөнгөлөлт хэдэн тэрбум төгрөг болсон бэ?
-Улаанбаатар хотод байсан Ланд-200, 300, Лексус 570 машинуудыг бүгдийг нь түрээсэлж хөдөөгүүр авч явсан. Үүнд зарцуулсан мөнгө хэд болсон юм?
-Шатахууны зардал хэд болсон бэ? Миний сонссоноор 5 тэрбум төгрөгийг шатахуунд зарцуулса щн гэсэн...
ХХААХҮЯ-ны ТНБД Т.Жамбалцэрэн:
-Өнгөрсөн хугацаанд ₮844.5 тэрбумын зээлийг 24.938 зээлдэгчдэд олгосон. 2024, 2025 онуудад ₮115.8 тэрбумын хүүгийн хөнгөлөлт өгсөн. 2025 оны төсөв дээр 500 тэрбумын арилжааны банкны эх үүсвэртэй зээл гаргана. Үүнтэй нийлээд 109 тэрбумын хүүгийн хөнгөлөлт суугдаад явж байгаа.
Шинэ хоршоо хөдөлгөөн хэрэгжүүлэхтэй холбоотой хүүгийн хөнгөлөлт нь л ХХААХҮ-ийн сайдын багцад сууж байгаа. Бусад нь Шадар сайдын дэргэд Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.