Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Монгол улсад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлогоо нэгтгэн зангидаж , тусгайлсан бүтэц байгуулан ажиллуулж эхэлсний 60 жилийн ой энэ онд тохиож байна. Тус ойг угтаж Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Дотоод хэргийн их сургуультай хамтран ''Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил: Онол практик, чиг хандлага'' олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 09 сарын 30-ны өдөр зохион байгуулагдаж байна.
Тус хуралд Монгол улс, Австалийн Холбооны улс, Япон улс, Бүгд Найрамдах Хятад ард улс, Бүгд найрамдах Солонгос Улс, Оросын Холбооны улсын шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах, иргэний нийгмийн байгууллагуудын эрдэмтэн, судлаач, төлөөлөгчид оролцож илтгэл хэлэлцүүлж байна.
Хурлыг Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Л.Мөнхбаатар нээж үг хэлэв.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.