Ж.Бямбадорж: Олонхи болсон намын дарга нь Ерөнхий сайд байна гэдэг нь олон улсын Ардчилсан парламенттай улсуудын жишиг

Ж.Бямбадорж: Олонхи болсон намын дарга нь Ерөнхий сайд байна гэдэг нь олон улсын Ардчилсан парламенттай улсуудын жишиг

[su_label]Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Ж.Бямбадоржоос бид МАН дотор үүссэн асуудлаар байр суурийг нь сонслоо.[/su_label]

Бичлэг үзэх линк

-Та МАН дотор үүссэн асуудлыг юу гэж харж байна вэ?

-Сэтгэл эмзэглэж байна. Тайван байж чадахгүй байна. Намын дүрэмд олонхи болсон бол намын дарга Ерөнхий сайд байна гэсэн дүрэм бий.

Гэтэл Ерөнхий сайд нь Намын дарга болох процесс явж байхад намын үндсэн дүрмээ зөрчиж байна.

Намын дүрэм зөрчсөн үйл ажиллагаа явуулсан. Сонгууль гэдэг нь шилж сонгож авдаг болохоос нэг юмнаас нэгийг сонгож авахыг хэлэхгүй.

Олонхи болсон намын дарга нь Ерөнхий сайд байна гэдэг нь олон улсын Ардчилсан парламенттай улсуудын жишиг шүү.

Нэгэнт Бага хурал чадамжгүй болсон тохиолдолд Их хурал руугаа оруулах ёстой.

-Тооллогын коммис журам гаргаад дахин санал хуралат явуулж болно гэж тайлбарлаад байгаа шүү дээ?

-Энэ хэзээ ч байж болохгүй. Намын Үндсэн дүрэм гэдэг бол намын хувьд Үндсэн хууль. Үндсэн хуулиа байн байн зөрчөөд байвал юу болох вэ?

Энэ нь тодорхой хэдэн хүний эрх ашгийн асуудал биш, энэ бол Монгол улсын хувь заяаны асуудал юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.