“Хөгжлийн төлөө түншлэл” чуулганы хүрээнд 71 ААН 271 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр боллоо

“Хөгжлийн төлөө түншлэл” чуулганы хүрээнд 71 ААН 271 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр боллоо
Сэлэнгэ аймгийн Ерөө сум “Хөгжлийн төлөө түншлэл” хөрөнгө оруулалтын чуулганыг сумандаа анх удаа зохион байгуулав. Энэхүү хөрөнгө оруулалтын чуулганы гол зорилго нь суманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, сумд,иргэдийн хоорондын харилцаа холбоог сайжруулах, аж ахуйн нэгжүүдийн сумын хөгжилд оруулах хувь нэмрийг бодит болгох явдал юм. Энэ зорилгын үүднээс Ерөө сумын Засаг даргын тамгын газар 2019 онд сум, орон нутагтаа хийх ажлын жагсаалтаа гаргаж, төсөл хэлбэрээр танилцуулсан бол аж ахуйн нэгжүүд тэндээс өөрсдийн хийх боломжтой ажлаа сонгоод гэрээ байгуулжээ. 53154996 517129579113069 3089371217258348544 n 300x225 53385679 979248882273756 2714229927309213696 n 300x225 Тухайлбал, “Буян-Од” компани сургууль цэцэрлэгийн өргөтгөл, засвар зэрэг ажил эхний ээлжинд 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр босон байна. Энэ мэтээр Ерөө суманд үйл ажиллагаа явуулж буй компани, аж ахуйн нэгжүүд өөр өөрсдийн хийх төслийг сонгон авч, сумын засаг даргатай гэрээ байгууллаа. Энэ бол сум орон нутгийн хөгжил бодит үр дүнгээ өгөх боломжтой зөв, зүйтэй санаачилга болж буйг чуулганд оролцогчид онцолж байлаа. 53279057 278251466414579 1299619162028507136 n 300x225 Харин хөрөнгө оруулалтын чуулганыг хөндлөнгийн хянагчаар “Захиргааны Шинэ Санаачилга” ТББ, “Бугат Заамар Бургаст Туул” ТББ, “Шинэ Сууршил Эрүүл Аюулгүй Орчин” ТББ-ууд ажиллажээ.  “Захиргааны Шинэ Санаачилга” ТББ 2017 оноос эхлэн Ерөө суманд үйл ажиллагаагаа явуулж олборлох үйлдвэрлэлийн санаачилгыг хэрэгжүүлэх, ААН, иргэдийн хоорондын харилцааг сайжруулах чиглэлээр олон ажил санаачлан зохион байгуулж байгаа юм. "Хөгжлийн төлөө түншлэл" хөрөнгө оруулалтын чуулганыг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.