МАН-ын бага хурлын 2 тал: Хуулийн зөрчилтэй&зөрчилгүй!
МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар: МАН-ын 8-р бага хурал ямар нэгэн хуулийн зөрчилтэй явсан зүйл байхгүй
-Улс төрийн намын тухай хууль болон МАН-ын дүрмээ бүрэн барьж ажилласан. МАН-ын бага хурал нийт 478 гишүүнтэй түүний 3/2-ийн ирцээр хурал эхэлдэг. Эхний санал хураалт 442 гишүүн санал өгсөнөөс 56 хувийг нэр дэвшигч Д.Амарбаясгалан, 44 хувийг Г.Занданшатар авсан. Намын дүрмээр 66% буюу 3/2-оос дээш санал авсан нь сонгогдоно гэсэн дүрэм байдаг. Энэ 66%-д аль нь ч хүрээгүй учир тооллогын комисс шинэ журам баталж, хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг дахин санал асуулгад оруулан МАН-ын даргаар сонгогдсон юм.
МАН-ын хуульч Г.Төгөлдөр: МАН-ын бага хурал эхэлсэн цагаасаа дүрэм болон хуулийн зөрчилтэй болсон
-Тэрээр хууль дүрэмд заасны дагуу намын дарга Л.Оюун-Эрдэнэ ажлаа өгч байгаагаа мэдэгдээгүй. Л.Оюун-Эрдэнэ зөвхөн ''МАН-ын даргын ажлаа өгөхөд нээлттэй шүү’’ гэж л хэлсэн.
[su_quote]Санал хураалтад 440 гишүүн баталгаажиж оролсон ч аль нэг нэр дэвшигч 3/2 санал аваагүй учраас 56 хувийн санал авсан Д.Амарсайханг үлдээгээд нөгөө нэр дэвшигчийг хассан нь ардчилсан бус зарчимаар явсан гэж дүгнэв.[/su_quote]
Бага хурал асуудалгүй болсон гэж үзэж байвал энэ долоо хоногт багтаагаад Дээд шүүхдээ өгчих гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.