Одоогоор УИХ-ын гишүүн байсан 30 хүн нэг сарын цалинтайгаа тэнцэх хэмжээний тэтгэмж авч байгаа билээ

Одоогоор УИХ-ын гишүүн байсан 30 хүн нэг сарын цалинтайгаа тэнцэх хэмжээний тэтгэмж авч байгаа билээ
УИХ-ын тухай хуулийн 41.9 дэх хэсэгт: “Гишүүний бүрэн эрх дуусгавар болсон бөгөөд тухайн үедээ ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд УИХ-ын гишүүний үндсэн цалингийн хэмжээнд тэтгэмж олгоно” гэж заасан байдаг. Энэ хууль 2025 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2020-2024 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан 30 хүн тэтгэмж авах хүсэлт гаргаснаар цалин авч байгаа юм.

[su_quote]УИХ-ын гишүүний нэг сарын цалин дунджаар 4 сая төгрөг. Бүтэн нэг жилийн туршид тэд 48 сая орчим төгрөгийн тэтгэмж авах юм. Нэг ёсны ажилгүйдлийн тэтгэмж гэж ойлгож болох энэ заалтыг хууль тогтоогчид 12 сараар авахаар хуульчилсан нь өөрсөддөө давуу байдлыг бий болгосон үйлдэл гэж үзэн олон нийт эсэргүүцээд байсан юм.[/su_quote]

Тэгвэл энэ хуулийг хүчингүй болгох цахим өргөдлийг Ц.Батболд гаргаж, гарын үсэг цуглуулж эхэлжээ. Өргөдөл гаргах үндэслэлдээ:

-Энгийн иргэдийн хөдөлмөрийн хөлсний тэгш байдлыг алдагдуулж, давуу байдал олгож байна,
-Нийгмийн даатгалын болон тэтгэмжийн бусад хуультай зөрчилдөж болзошгүй,
-Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчимд нийцэхгүй гэх үндэслэлээр хүчингүй болгох санал гаргажээ.
Өргөдөл 100,000-аас дээш хүний дэмжлэг авбал УИХ-ын холбогдох байнгын хорооноос хэлэлцэх, шаардлагатай бол хуулийн төсөл санаачлах алхам руу шилжих юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.