Яруу найрагч Ц.Хулан: Би дахиад л эсэргүү юм ярьсан болчих гээд байна, наад нооргоо авбал ав, хаявал хая!

Яруу найрагч Ц.Хулан: Би дахиад л эсэргүү юм ярьсан болчих гээд байна, наад нооргоо авбал ав, хаявал хая!
Төрийн шагналт, Ардын уран зохиолч суут найрагч Шаравын Сүрэнжавын дурсгалын талбайн нээлтэд яруу найрагч Цоодолын Хулан оролцжээ. Яруу найрагч Ц.Хулан өнгөрсөн 07-р сарын 10-нд өршөөлөөр суллагдсанаасаа хойш олны дунд гарч ирээгүй, ямар нэгэн олон нийтийн арга хэмжээнд огт оролцоогүй юм.
Түүний хувьд уг талбайн нээлтэнд зориулж нэгэн шүлэг унших байсан ч болиод, уг гар таталбараа хаясан талаар яруу найрагч Отгонтөгс бичжээ.
[su_quote]Яагаад шүлгээ уншихгүй хаясан талаар нь асуухад, "Би дахиад л эсэргүү юм ярьсан болчих гээд байна, наад нооргоо авбал ав, хаявал хая" гээд үлдээсэн  байна.  Түүний хаясан "ноорог"-т ийм шүлэг байжээ. [/su_quote]
555861716 24388106907528565 4812789478756249250 n 211x300
ТЭР НАЙРАГЧ ТЭНГЭРИЙН ЗҮГ ОРГОСОН
Тэр найрагч
Тэнгэрийн зүг оргосон!
Наадмын цэнхэр асрууд зуны талдаа хөвсөлзөхөд
Нанчид дугараа хөөж нөхөдтэйгөө дарвихаар
Гэрээсээ,гэргийгээсээ түр хулждаг шиг
Оддын цоорхойг сүвлэн морин хуураа үүрээд
Орчлонгоос оргосон!
Эргэж тэр хэзээ ч ирэхгүй
Энэ чулуун дор заяа нь тоож хэвтэхгүй!
Агуу шүлэгчээ мартахгүй гэж
Ам булаалдан та нар минь худлаа ярих хэрэггүй....
Дантес, Мартынов, Жамбалдоржууд ....өнөө ч сэрүүн ,
Өлмий дээрээ гэтэж
Даажигнаж шүлэгчдийг отож
Ирүүлд дуудсан хэвээрээ!
Шороотой дэлхийг бүхлээр нь өмгөөлсөн найрагч
Шорон, цөллөг, сумаар шагнуулдаг
Адын тойрог хумигдаагүй ээ...
Сансрын гяндан мянга мянган жил ийнхүү эргэсэн ч
Салахад хэцүү ганцхан юм- Эх орон байдаг шүү
Ерийн энэ үнэнийг цээжиндээ тогтооцгоо!
Ёрын цөвүүн цагт санаж явцгаа, хүмүүс ээ!
Хөшөө чулуу болчихоогүй дээр нь найрагчдаа сонсоцгоо!
Хөөсөрсөн дарс шиг гашуун үнэнийг
Нөхөд минь амжаад
Хүн арддаа хэлцгээ!
2025.09.28

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.