Парламетын түүхэнд анх удаа мэтгэлцээн зохион байгууллаа

Парламетын түүхэнд анх удаа мэтгэлцээн зохион байгууллаа

[su_quote]Шинэ дэгээр зохион байгуулсан УИХ-ын асуулгын цагт Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдийн хамт оролцож, хууль тогтоогчдын асуултад хариуллаа. Энэ бол Монгол Улсын парламентын түүхэнд анх удаа болж буй бодлогын мэтгэлцээн юм.[/su_quote]

Бичлэг үзэх линк

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Хувийн хэвшлийн оролцоог нэмсэн гэж байна. Гэтэл төсвийг харахаар төсвийн зарлагын эдийн засаг дахь оролцоо 32 хувь болж буурсан гэж байна. Гэвч 32 хувьд багтахгүй төсвийн гадуурх асар их зардал байна. Монголбанкан дээр л гэхэд төвсийн шинжтэй 7 тэрбумын зардал байна. Бид өөрөө өөрсдийгөө хуурч байна.

Жишээ нь, ТӨК-уудыг олон нийтийн болгоно гэж байна. Өнгөрсөн хугацаанд бид Төрийн банкийг олон нийтийн болгохдоо тавхан хувийг хувьчилсан. Нэгж хувьцааг 700 төгрөгөөр гаргаж байсан өнөөдөр 300 төгрөг ч үгүй болж. Ийм хэлбэрийн дор хиймээргүй байна.

Үнэхээр төрийн оролцоог багасгаж байгаа бол ядаж 50 хувийг хувьчилдаг баймаар байна. Одоо МИАТ-ын 10 хувийг хувьчлах тухай ярьж байна. Ингэж өөрөө өөрсдийгөө хуурмааргүй байна!

554672675 1337982651217788 3316324754018519948 n 300x200

Ерөнхий сайд Г.Занданшатар: 

-Өнөөдөр манай Засгийн газрын 100 хоног тохиож байна. Энэ 100 хоногт бүх асуудлыг өргөс авсан юм шиг засаад, 30 жил бий болсон эдийн засгийн бүтцийг бүгдийг хувьчлаад, өөрчилнө гэж байхгүй.

Харин ч бид энэ 100 хоногт уруудаж байсан эдийн засгийг сэргээж 5,7 хувьд хүргэлээ. 4,7 тэрбум доллар байсан валютын нөөцийг 5,7 тэрбум болгож өсгөлөө.  Бид 6 сард 570 тэрбумын алдагдалтай байсан төсвийг одоо 52 тэрбмуын ашигатй болголоо.

554843638 1337982771217776 2700567673319098250 n 300x200

Нүүрсний хулгай гээч байгаа юмыг таслан зогсоож 13-17 хувиар нүүрсний борлуулалтыг нэмэгдүүллээ. Бид энэ хугацаанд унаж байгаа, живэх гэж байгаа эдийн засгаа яаж сэргээх вэ гэсэн үнэнтэй, хямралтай тулсан 100 хоногийг ардаа үдэж байна. Энэ 100 хоногт борви бохисхийхгүй ажиллаж байж эдийн засгаа сэргээж байна.

[su_quote]Та хэд маань ч дэмжиж төсвийн тодотголыг батлаагүй бол валютын ханш 4 тэрбумд, үнийн өсөлт 15 хувьд хүрч болзошгүй, төсвийн орлого 3,3 их наядаар тасрах бодит эрсдэлтэй тулгарсан байсан. 2,2 их наядаар төсвийн зарлагыг танасан тодотгол хийсний үр дүнд бид эдийн засгаа сэргээж байна. [/su_quote]

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.