Д.Амарбаясгалан VS Б.Энхбаяр: Хэн нь худал, хэн нь үнэн ярьсан бэ?

Д.Амарбаясгалан VS Б.Энхбаяр: Хэн нь худал, хэн нь үнэн ярьсан бэ?
[su_quote]УИХ-ын гишүүн Б.Энхбаярын "Лхагвын тойм" ярилцлагад өгсөн яриануудад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр бүх хэвлэлийн өмнө тайлбар хийсэн. Тэдний яриануудын зарим хэсгээс онцлон, эсрэгцүүлэв.[/su_quote]
Д.Амарбаясгалан VS Б.Энхбаяр №1
Б.Энхбаяр: 10 тэрбумын алдагдалтай гэрээг Д.Амарбаясгалан маш сайн мэдэж байсан. Тухайн үед Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын дарга байсан. Барим нь энэ байна/гэрээ үзүүлэв/
Д.Амарбаясгалан: Нүүрсний үнийн талаар УИХ дээр ямар ч асуудал яригдаагүй. Үнийн талаар гэрээ хийсэн Ц.Туваанаас асуух хэрэгтэй!
Д.Амарбаясгалан VS Б.Энхбаяр №2
Б.Энхбаяр: Д.Амарбаясгалантай ижил нэртэй хүн рүү Б.Ганхуяг андуурч мессеж бичсэн. Тэр хүнийг дараа нь цагдаа нар хууль бусаар нэгжиж, айлган сүрдүүлсэн
Д.Амарбаясгалан: Надтай ижил нэртэй хүнийг андуурч шалгасан бол манай хууль хяналтынхны байгаа царай л тэр гэсэн үг
Д.Амарбаясгалан VS Б.Энхбаяр №3
Б.Энхбаяр: "Админерал"-тай холбоотойгоор 35 сая долларын авлига авсан нь баримтаар үлдсэн байдаг.
Д.Амарбаясгалан: Би 30 байтугай 3 цент аваагүй. Миний түрийвч жижигхэн.
Д.Амарбаясгалан VS Б.Энхбаяр №4
Б.Энхбаяр: Орчны бохирдлын Үндэсний хороог Д.Амарбаясгалан даргалж байхдаа Бортээгийн уурхайг "Админерал"-д өгөх протокол гаргасан. Энэ протокол дараа нь алга болсон!
Д.Амарбаясгалан: Протокол алга болсон бол би аймаар гэмт хэрэг үйлдсэн гэсэн үг. Тэгвэл намайг шалгуул л даа. Би Орчны бохирдлын Үндэсний хороог нэг л удаа даргалсан. Энэ үедээ Бортээгийн уурхайг "Админерал"-д өгөх тухай нэг ч протокол үйлдээгүй!

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.