14 улсын хууль бус хөрөнгө буцаах байгууллагын мөрдөгч, шинжээчид туршлагаа солилцож байна

14 улсын хууль бус хөрөнгө буцаах байгууллагын мөрдөгч, шинжээчид туршлагаа солилцож байна

[su_quote]Ази номхон далайн бүсийн орнуудын хөрөнгө буцаах байгууллагуудын сүлжээний 10 дахь удаагийн уулзалт Монгол Улсад болж байна. Тус уулзалтад Ази, номхон далайн бүсийн 14 орны прокурор, мөрдөгч, шинжээч нар оролцож байна. [/su_quote]

Уулзалтаар эрх мэдэлтэн, гэмт хэрэгтнүүд хууль бусаар олсон орлогоо гадаадад нуух, мөнгө угаах, крипто хэлбэрт шилжүүлдэг бөгөөд тус хууль бус орлогыг буцаан авчрах туршлагаа солилцож байгаа юм.

[su_quote]Монгол Улсын хувьд 2019 оноос хойш нийт 13,9 сая долларыг буцаан оруулж иржээ. Ингэхдээ Лодонгийн, Мэйн арлын гэх хэрэг, Виржиниа арлын хэрэг болон хамгийн сүүлд 2024 онд Эрүүл мэндийн цахим сүлжээ гэх хэргийн хүрээнд БНСУ-руу гарсан 1,9 сая долларын хууль бус хөрөнгийг буцаан авчиржээ.[/su_quote]

 АТГ-ын комиссар Б.Билэгтийн яриаг үзэх линк

Энэ үеэр бид Энэтхэгийн төлөөлөгчийн туршлагаас хуваалцлаа.

Visah Krishna: Энэтхэгт ч мөн эдийн засгийн гэмт хэрэгтнүүд олон бий. Тэд хууль бус хөрөнгөөихэвчлэн  Ази номхон далайн бүсийн орнууд болон АНУ, Евро руу гаргадаг

-Энэтхэг болон Ази тивийн ихэнх улс орнуудын адил гэмт хэргийн орлого гадагш урсдаг асуудал бидэнд бий. Энэ бол хөгжиж буй олон орнуудын, тэр дундаа Энэтхэгийн хувьд ч бас томоохон асуудал юм.

[su_quote]Тиймээс RNAP/Ази, номхон далайн бүсийн орнуудын хөрөнгө буцаах байгууллагын сүлжээ/ бол бидний хувьд маш чухал платформ бөгөөд бид энэ талбарт албан бус зөвлөлдөх уулзалтууд хийх, тагнуулын мэдээлэл солилцох зэргээр хамтран ажиллаж, тэр хөрөнгийг мөрдөж, олж, хохирогчдод нөхөн олговор олгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна.[/su_quote]

Энэтхэгт мөн адил олон эдийн засгийн гэмт хэрэгтнүүд бий.  Тэд олон давхар бүрхүүлтэй хуурамч компаниудын сүлжээ ашиглан гадагш шилжүүлдэг. Эцэст нь эдгээр хөрөнгө ихэвчлэн Зүүн Өмнөд Ази, Европ эсвэл АНУ руу гардаг.

Бид RNAP-ын платформыг идэвхтэй ашиглаж, тэндэх хамтрагчидтайгаа холбоо тогтоон, эдгээр хөрөнгийг мөрдөж, буцаан олж авахыг зорьж байна.

Би анх удаа Улаанбаатар, Монголд ирж байна. Үнэхээр гайхалтай туршлага боллоо. Үнэндээ ирж явах үедээ ямар байх бол гэж эргэлзэж байсан ч ийм гайхалтай арга хэмжээг зохион байгуулсан нь үнэхээр сайхан сюрприз боллоо.

Уулзалтын хуралдаанууд их сонирхолтой, үр дүнтэй болж байна. Энэ удаа Энэтхэг Улс Монголын дараа RNAP-ын даргалагч орныг авах гэж байгаа бөгөөд  Монгол Улс маш өндөр түвшний жишиг тогтоож өгсөн болохоор дагаж гүйцэхэд амаргүй байх болов уу.

Бид ч мөн адил тэрхүү өндөр хүлээлтийг хангахыг зорьж байна. Монгол Улс үнэхээр гайхалтай арга хэмжээг зохион байгуулсан учир ижил түвшний хүлээлт үүсэх байх. Бид чадах чинээгээрээ тэр хүлээлтэд хүрэхийг хичээнэ. Монголын эрх баригчдад RNAP-ын ийм гайхалтай, үр өгөөжтэй чуулганыг зохион байгуулсанд нь баяр хүргэе.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.