Сэтгүүлч Б.Отгон: Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын талаар маш ноцтой зүйлүүд ярилаа!
[su_quote]Сэтгүүлч Б.Отгон ХЗДХ-ын сайд асан Б.Энхбаяр 2025.09.24-ний өдөр "Лхагвын тойм" нэвтрүүлэгт маш ноцтой зүйлүүд ярьсныг тоймложээ. [/su_quote]
1. Хятадын тал нүүрсийг 95$-оор авья гэхэд нь Д.Амарбаясгалангийн ангийн хүүхэд, ЭТТ-ын захирал Х.Мөнхжаргал 53$ -оор гэрээ хийсэн. Энэ бол "нүүрсний хулгай-2" байлаа.
Нүүрсний үнийг Биржийн үнийн дунджаар зарна гэж ЗГ-ын ажлын хэсэг Хятадын "Чайна-Энержи"-тэй тохирсон. Тэд 5%-ийн хөнгөлөлт эдэлье гэсэн санал тавиад явж байхад нь ЗГХЭГ-ийн дарга Д. Амарбаясгалангийн нэг төгсөлтийн найз болох ЭТТ-н захирал Х. Мөнхжаргал 50%- ийн хөнгөлөлт эдлүүлсэн. 1 тн нүүрс 100$ байхад 5% хөнгөллөө гэхэд 95$ -оор зарах байтал 53$ болгосон. Энэ бол эх орноосоо урвасан үйлдэл. Дараа нь асуудал үүсэхэд сайдууд болоод "Эрдэнэс Монгол"-ын захирал үнэ тогтооход оролцоогүй гэж мэдэгдсний учир нь энэ.
2. Нүүрсний хулгайн гол оролцогч нь уурхай дээрээ учир битүүлэг амиа алдсан.
Тавантолгойн бүлэг ордын нэг Бор тээг дээр "Админерал" гэх компани нүүрс угаах үйлдвэр барьсан. Уг компанид Д. Амарбаясгалангийн найз, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын ах нь хувьцаа эзэмшдэг. "Админерал" компани байгуулагдахаас өмнө Д.Амарбаясгалангийн ахалж байсан "Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо"-ны хурал дээр "Админерал"-ыг Хятадын компани гэж танилцуулж байсан. Гэвч энэ хурлын протколыг устгасан. Дээрхи хорооноос гаргасан шийдвэрийн дагуу нүүрс худалдаж авсан Хятадын 2 компани "Админерал" компанийг Монголд хамтарч байгуулсан байдаг. 2024 онд "Админерал"-ыг үүсгэн байгуулалцсан Хастбаатар гэгч Өвөрмонгол гаралтай иргэн Бортээг дэх уурхай дээрээ учир битүүлэг нас барсныг маш хурдан чандарласан. Уг нь тэр хүн нүүрсний сонсгол дээр ирж оролцно гэсэн ч гэнэт болиод удалгүй нас барсан.
Хасбаатартай Д.Амарбаясгалан ямар ч холбоогүй гэдэг ч "Админерал"-ыг байгуулагдахаас өмнө Хасбаатар Д.Амарбаясгалангийн ахын хүүхэдтэй хамтарч ПИ-АР-ийн компани байгуулж улмаар Tovch.mn гэх сайтыг байгуулсан. Уг сайтдаа "Шинэ хоршоо"-ны хэдэн зуун сая төгрөгийг өгсөн байдаг. Асар их мөнө төрөөс гаргаж над мэт рүү дайруулсан.
Намын даргад би энэ талаар хэлэхэд Л.Оюун-Эрдэнэ дарга маань тэр өдөр Засгийн газрын хурал дээр "Сонгууль өнгөртөл нэг ч хүний барьж хорихгүй байхыг Хууль зүйн сайд Б.Энхбаярт үүрэг болгосугай" гэсэн тогтоол гаргасан.
3. Андуурч бичсэн мессежээ устгуулахаар цагдаагийн байгууллагыг хөдөлгөсөн.
"Эрдэнэс Тавантолгой"-н захирал Д.Ганхуяг тухайн үеийн МАН-ын генсек Д.Амарбаясгаланд бичсэн мессежээ андуурч адилхан нэртэй хүн рүү явуулсан. Уг мессежийн агуулга нь: "Тавантолгойн Бор тээг дээр явуулж байгаа ажиллагаа нэр бүхий улс төрчдөөс болж бүтэхгүй болох гээд байгаа учир таны тусламж хэрэгтэй байгаа тухай". Адиl нэртэй андуурагдсан хүн нь Чингэлтэй дүүргийн намын ажилтан байсан. Айгаад утсаа нуугаад байж байтал тэр орой Чингэлтэй дүүргийн цагдаагаас гэрт нь ирж айлгаж дарамталсан.
4. Би Л.Оюун-Эрдэнийн шударга ёсны илд нь болж явсан ч андуурсан байна лээ.
Намын дарга Л.Оюун-Эрдэнэ маш олон нүүртэй. Сүүлдээ би танихаа больсон. Олон дүртэй, үгэнд нь итгэх аргагүй. Херогийн асуудлыг ярихад би Ерөнхий сайд болоод ахтайгаа нэг ч уулзаагүй гэж хэлсэн.
5. УИХ-ын сонгууль болохоос дараагийн ЗГ-ын бүтэц тодорчихсон байсан.
УИХ-ын сонгуулиас өмнө Л.Оюун-Эрдэнэ Женкотой тохирчихсон. Уул уурхайн сайд Туваан, Хууль зүйн сайд Алтангэрэл болно гэж Женкогийн фракцийн нэг гишүүн надад хэлж байсан. Сонгуулийн дараа яг л хэлснээр нь болсон.
6. Нүүрсний мөнгө барилга орон сууц, Богд уулын амаар нэг хаус болсон.
Тэмээтэй хөшөөний хажууд баригдаж байгаа өндөр барилгыг ЭТТ-ын захирал асан Д.Ганхуягийн туслахын ах нь барьж байгаа. Би "нүүрс таур" гэж нэрлэдэг юм. Хажуу талд нь Х.Баттулгын хамаарал бүхий "Монгол Хьюндай Автомотив" компанитай хамтран Д.Амарбаясгалангийн нүүрсний мөнгийг угаадаг гэгддэг UB группын Батбаатар барилга барьж байгаа.
7. "Нүүрсний хэрэг-2"-ийн эзэд гадагшаа зугтаасан.
Д.Амарбаясгалангийн туслах Х.Эрдэнэжаргал нь Замын-Үүдийн хилээр гарах гэж яваад баригдсан. Түүний нэр дээр толгой эргэм олон компани бий. Ц.Чулуунзагдын ах "Админерал" компаний захирал Ц.Ламжав, Санхүүгийн албаны дарга Д.Амарбаясгалангийн эхнэр бүгд гадагшаа гараад явсан.
8. Намаасаа хөөх сануулга удаа дараа надад өгсөн.
Намайг энэ бүхнийг илчилсний төлөө хоёр ч удаа намаас хөөхийг санаархаж байсан. Нүүрсний сонсгол хийсний дараа намайг хамгийн их эсэргүүцсэн хүмүүс Д.Амарбаясгалангийн ойрын хүн УИХ-ны гишүүн Ариунзаяа тэргүүтэй манай намын цагаан байрныхан байсан. Сая Засгийн газар байгуулагадахд Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилуулахгүй гэж хамгийн их эсэргүүцсэн хүмүүс нь Л. Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр. Бүр улсын төсвийг батлуулахгүй гэж шантаажилсан.
9. Төрийн мөнгөөр тархи угаадаг.
"Эрдэнэс Монгол" ХК-аас 1,6 тэрбум төгрөгийг санхүүгийн "нууц"-ын зэрэглэлтэй гаргаж байгаад хэвлэлүүдэд Д.Амарбаясгалан муулж болохгүй гэсэн тохироотой өгсөн. Би Засгийн газрын хурал дээр үүнийг хэлэхэд Д.Амарбаясгалан "уучлаарай Үлдэгдэл 350 саяыг нь зогсоочихьё " гэсэн.
10. " Херо" студын барилгыг хууль шүүхээр айлгаж авсан.
"Херо" студийн оффис нь " Гэрэг таур"-ын 15 давхарын 400-500 м квадрат талбайг тэр чигт нь эзэмшдэг. Энэ оффисийг Л.Оюун-Эрдэнэ 50 хувь, Б.Баатар 50 хувь эзэмшдэг. Өнөөдөр хотын төвийн оффис 1м2 нь доод тал нь 10 сая гэж тооцвол 4-5 тэрбумын үнэлгээтэй. Гэтэл энэ оффисийн эзнийг цагдан хорьж, хэрэг үүсгэнэ гэж айлгаж байгаад "Зээлийн гэрээ" байгуулж авсан. Нэг метр квадратыг нь 3-3,5 саяар тооцож авсан. Нүүрсний жагсаал болох үеэр болгоомжилсондоо Херогоос 1-1,5 тэрбум төгрөг шилжүүлсэн.
Гэрэгэ 15 давхараас Херо удирдаж хэрэг наймаалцдаг талаар төрийн өндөр дээд албан тушаалтан манай гэрт ирж ярьж байсан.Тэр ч бүү хэл Херо Б.Баатар тусалж байж шүүгч боллоо гэж хэлж байсан хүн ч бий гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.