Баримт хураангуй: УИХ-ын дэгийн тухай хууль зөрчсөн Х.Булгантуяагийн асуудал ҮХЦ-ийн маргаан дагуулах уу?

Баримт хураангуй: УИХ-ын дэгийн тухай хууль зөрчсөн Х.Булгантуяагийн асуудал ҮХЦ-ийн маргаан дагуулах уу?

[su_quote]"Баримт хураангуй" товч тоймын энэ удаагийн дугаарт бид УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль зөрчсөн, зөрчөөгүй эсэх талаар онцолж байна. [/su_quote]

Бичлэг үзэх линк

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулинд хэлэлцэж байгаа асуудлаас өөр асуудлаар завсарлага авахгүй байхыг хуульчилж өгсөн.

Гэвч  өнгөрсөн баасан гарагт УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хурал даргалж байх үедээ хэлэлцэж байгаа төсвийн асуудлаас огт өөр буюу "УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд нэгжлэг хийж байгаа учир завсарлага авъя" гэх АН-ын саналаар завсарлага өгсөн байдаг.

Харин энэхүү хууль зөрчсөн үйлдлээ УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа болон УИХ-ын Тамгын газрын ЕНБД Б.Баасандорж нар "Дэгийн хууль зөрчөөгүй" хэмээн худал тайлбарласаар байгаа юм.

Тэдний хувьд,

-Хуралдаан даргалагч  хоёр хоногийн хугацаатай завсарлага өгсөн. Завсарлагын хоёр хоногийн хугацаа дуусаад төсвийн хуулийн хэлэлцүүлэг үргэжлээд явж байтал энэ үеэр Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Жаргалан завсарлага хүссэн. УИХ-ын тухай хуулийн 12.2 дугаар зүйлд зааснаар бүлгийн дэд дарга завсарлага авах эрхтэй, завсарлагын хугацааг сунгах эрх дэд даргад байдаг. Дэгийн тухай хуулиараа бүлгийн дэд дарга завсарлагыг сунгах хүсэлт тавих юм бол хуралдаан даргалагч хэн ч байсан тухайн завсарлагыг гурав хүртэл хоногоор өгөх үүрэг нь байдаг хэмээн тайлбарласан байдаг.

Гэвч УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Б.Энхбаяр нарын зарим хуульч гишүүд УИХ-ын дэд дарга нь өөрөө дэгийн тухай хуулиа зөрчиж байгааг анхууруулж буй.

Хэрэв Х.Булгантуяа чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиа зөрчсөн бол ҮХЦ-д ч маргаан үүсгэх хэмжээний асуудал үүсэх юм.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.