Хөвсгөл аймагт үйлдвэрлэсэн бяслаг "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэнд борлуулагдаж байна

Хөвсгөл аймагт үйлдвэрлэсэн бяслаг "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэнд борлуулагдаж байна

[su_quote]Хөвсгөл аймгийн найман суманд олон улсын стандартад нийцсэн бяслагны үйлдвэр барих асуудал ихээхэн маргаан дагуулж байсан. Тэгвэл бяслагны үйлдвэрүүд ашиглалтад орж, энэ намраас худалдаанд гарч эхэлжээ.[/su_quote]

Тухайлбал, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Эх Ахай бэйс хоршоог үүсгэн байгуулагч Т.Хонгорзул "Сүүн далай" брэндийн бяслагаа "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн дээр борлуулж байна.

Ярилцлага үзэх линк

FULL HD FRAME 300x169

 Эх Ахай бэйс хоршоог үүсгэн байгуулагч Т.Хонгорзул:

-08-аар сарын 10-нд бяслагаа анх үйлдвэрлэж эхэлсэн. Бяслаг маань сараас дээш боловсорж байж худалдаанд гардаг. Бид үзэсгэлэн худалдаанд насжилт нь гүйцсэн бяслагнуудаа авчирсан. Бид аймгийнхаа үзэсгэлэн хулдалдаанд оролцоод "Импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн" шагнал авсан. Одоогоор бид Gouda болон Cidar гэсэн хоёр төрлийн бяслаг үйлвэрлэж байна.

Яг олон улсын стандартад нийцсэн бяслаг үйлдвэрлэж байна. Бидэнд 1994 оноос хойш бяслагийг монголд нутагшуулсан Цэцэгээ гэж сайн мэргэжилтэн зөвлөж ажиллаж байна. Бяслагийг хоёр жил хүртэл хугацаанд хадгалж болно.

Cidar бяслагийг 7-14 хоногийн дараа хэрэглэж болдог бол Gouda бяслагийг сар бойжуулсны дараа хэрэглэж болдог.

C0031T01 300x169

Анх бяслаг амсаж үзээгүй хүмүүс "монголдоо бяслаг үйлдэрлэж чадаж байна уу" гэх мэт сонин асуултууд асуудаг. "Чи Даваасүрэн гишүүний ямар хамаатан юм" гэх мэтээр сэтгэлзүйн дайралт ч ирдэг байсан. Үнэндээ бид сонгон шалгаруулалтад оролцоод л бяслаг үйлдвэрлэх эрхээ авсан. Өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлж байгаа ээжүүд л байдаг шүү гэдгийг ойлгоорой.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.