Г.Гэрэлтуяа: С.Ганбаатар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаар мэдээлэл өгөх боломжгүй

Г.Гэрэлтуяа: С.Ганбаатар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаар мэдээлэл өгөх боломжгүй

[su_quote]Өнгөрсөн баасан гарагт "УИХ-ын гишүүний өрөөг АТГ-аас нэгжиж, гүйцэтгэх ажиллагаа явууллаа" хэмээн АН-ын бүлгээс мэдэгдсэн. тэгвэл уг асуудлаар Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл өгчээ. [/su_quote]

НПГ-ын ХМБАХ тавих хэтлийн дарга Г.Гэрэлтуяа:

-Прокуорын байгууллагаас мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзээд С.Ганбаатар гишүүнд хэд хэдэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн.

Эрүүгийн хуулийн 22.1 дэх зүйлд зааснаар хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал бий болгох, хахууль авах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэсэн олон зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн.

Мөрдөх байгууллагын зүгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулахад мэдүүлэг өгөхгүй, хэргийг шүүхэд шилжүүлсэн үед шүүхэд мэдүүлэг өгнө гэсэн байдаг. Прокурорын дүгнэлт танилцуулах үүднээс олон удаа дуудсан ч ирээгүй. Мөн прокурорын мэдэгдэх хуудсаар дуудсан ч ирээгүй.

Прокурорын дуудан ирүүлэх хуудсыг 3 удаа хүргүүлсэн. Мөн хүндэтгэн үзэх зорилгоор ирээгүй.

Тиймээс НПГ-ын хяналтын прокоруын шийдвэрийг танилцуулах зорилгоор дуудан ирүүлэх, мэдэгдэх хуудсыг танилцуулахыг мөрдөгчид даалгасан. Үүний дагуу мөрдөх байгууллагаас Прокурорын дуудан ирүүлэх хуудсыг хүргүүлэх ажиллагааг баасан гарагт хэрэгжүүлсэн.

Прокуороын дуудах хуудсыг гаргуулах ажиллагааг мөрдөх байгууллага хийнэ. Харин яллагдагч яллах дүгнэлт гардаж авна. Яллах дүгнэлт гардаж авсны дараа хэргийг шүүхэд шилжүүлнэ. Гишүүний бүрэн эрх түдгэлзүүлэх эсэх талаар мэдээлэл өгөх боломжгүй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.