Д.Ганбат: Нүүрс борлуулах гэрээтэй холбоотой маш ноцтой баримтууд байна!

Д.Ганбат: Нүүрс борлуулах гэрээтэй холбоотой маш ноцтой баримтууд байна!

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар 10 тэрбум долларын алдагдалтай гэх гэрээг шалгах Хянан шалгах түр хороо байгуулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ.

Ярилцлага үзэх линк

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Саяхан манай улс нүүрсний гэрээ хийсэн. Энэ гэрээ ямар нөхцөлд хийв гэдэг дээр хянан шалгах түр хороо байгуулж ажиллах нь зүйтэй гэж бид үзэж байна. Харийнхантай нийлж эх орноо, ард түмнээ тонон дээрэмдэх гэж байгаа үйл ажилагаа олон жил явж байна.

Олон ч хүн нүүрсний хэрэгт "нүүрсчин" нэр ус зүүгээд явж байна. Монголын ард түмэнд ашиггүй гэрээ хийсэн байж болзошгүй олон баримт байна. Энэ талаар тодруулаад та бүхэнд мэдээлнэ.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: 

-Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр гуай УИХ-ын гишүүн бүрт асуулга ирүүлсэн. Өмнөх Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нараас асууж өгөхийг хүссэн. Энд олон эргэлзээтэй зүйлс байна.

Энэ нүүрсний гэрээ ямар үнэ, тарифаар хийгдсэн мэдээлэл байхгүй байна. Хуудуутай, буруу хийгдсэн бол Засгийн газар өөрчлөх чиглэлээр оруулж ирэхэд буруу байхгүй. Миний оролцосон УИХ-ын чуулганаар Засгийн газарт чиглэл өгөх тогтоолыг баталсан. Энэ хурал дээр нүүрсний үнийг тодорхой яриагүй. Эрдэнэс тавантолгойн урт хугацааны гэрээний үнийг жишиг болгоно гэдэг л тайлбар хэлж байснаас тодорхой үнэ хэлээгүй.

Мөн энэ гэрээг нууцалсан уу, нууцлаагүй юу гэдгийг мөн тогтоох шаардлагатай байна. Нүүрсийг сорчилж болохгүй гэж тусгасан ч сорчилохоор оруулсан гэх мэт эргэлзээтэй зүйл олон байна. Хэрэв Н.Энхбаярын хэлж байга ашиг 10 тэрбумын алдагдалтай гэрээ хийсэн бол маш ноцтой. Тиймээс бид 32 гишүүнээр гарын үсэг зуруулаад, Хяналтын хороо байгуулж ажиллах болно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.