Тариалан суманд алга болсон хүүг 300 гаруй хүн, нисдэг тэрэг, дрон, эрэлч нохойтойгоор хайсаар байна

Тариалан суманд алга болсон хүүг 300 гаруй хүн, нисдэг тэрэг, дрон, эрэлч нохойтойгоор хайсаар байна

Хөвсгөл аймгийн Тариалан суманд алга болсон 2 настай хүүг одоо болтол олоогүй байна.

549522770 1101651768810761 6158268947586119890 n 300x225

Эрэн хайх ажиллагаанд ОБЕГ-ын дэргэдэх 111 дүгээр анги, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Булган аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх аврах салбар, Цагдаагийн газрын Тариалан сумын сум дундын хэсэг, Тариалан сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан мэргэжлийн анги, аймгийн ЗДТГ, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын ажилтнууд, ар гэрийнхэн, нутгийн иргэд нэгджээ.

Эрлийн баг нийт 300 гаруй хүн, нисдэг тэрэг, дрон, эрэлч нохойны бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

549062204 1101651808810757 8188289868250266135 n 300x225

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.