Монголын уламжлалт эдийн засгийн тогтолцоо

Монголын уламжлалт эдийн засгийн тогтолцоо

Эдийн засагч Р.Шинэгэрэл:

ex 300x169

Хувийн аж ахуй, хувийн бизнес, хувийн өмч бол Монголын эдийн засгийн уламжлалт үндсэн суурь бүтэц юм. Мянга мянган жил энэ бүтэц тогтолцоогоор явж ирсэн.
Манжийн дарлалын жилүүдэд ч энэ бүтцээ алдаагүй.
Харин социализмын 70 жилд бүх хүн хувийн өмчөө нийгэмчилж, нийтийн болгож, улмаар өмчтэй бизнес сэтгэлгээтэй хүмүүсийг үзэн яддаг сэтгэлгээтэй болж хувирсан. Энэ 70 жилд бид олон мянган жил явж ирсэн эдийн засгийн бүтэц тогтолцоогоо бүрэн мартах шахсан. Түүний хор уршиг одоо ч байсаар байна.
Ардчилсан нийгэмд шилжсэнээр бид чөлөөт зах зээлийн бүтэц тогтолцоо буюу Монголын уламжлалт өөрийн бүтэц тогтолцоогоо эргүүлэн авах гэж их урт замыг туулж байна. Энэ бүтэц тогтолцоог социалист үеийн хүмүүс ахмадууд хүчтэй эсэргүүцэж байгааг харахаар айдас мэдрэгддэг. Харин залуучуудын олонх чөлөөт зах зээлийг дэмжиж байгааг харахаар гэрэл гэгээ мэдрэгддэг шүү.
Монголыг дахин агуу болгоход бидний уламжлалт унаган эдийн засгийн бүтэц тогтолцоо болох чөлөөт зах зээл л туслана. Хувийн хэвшил, хувийн бизнес, хувийн өмч, хувийн хөрөнгө оруулалтыг дэмжсэн тогтолцоо бидний хөгжлийн зам шүү.
486008783 1237629321154837 8367395300075405724 n 1 213x300
Рэгзэнгийн Шинэгэрэл
2025.09.17

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.