Г.Занданшатар: Төрийн индэр бол намын индэр биш!
[su_quote]УИХ-ын чуулган дээр төсвийн хэлэлцүүлэг өрнөж байна. Үүнтэй зэрэгцээд Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн цахим хуудас дээрээ "төрийн ажил, намын асуудал хоёрыг хооронд нь холих хэрэггүй" гэх агуулгатай мэдэгдэл оруулжээ. Учир нь МАН-ын даргын сунгаатай холбоотойгоор намын даргад нэр дэвшигч УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Г.Занданшатарын Засгийн газрын төсвийг батлуулахгүй боогдуулах ажил хийж байна хэмээн УИХ-ын гишүүдийн дунд яриа үүсчээ.[/su_quote]
Тиймээс Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын даргад хандаж энэхүү мэдэгдлийг хийсэн бололтой.
"Улсын төсвийн хэлэлцүүлэг ид өрнөж байна. Улс орны эрх ашиг эн тэргүүнд байх ёстой. Улс төр нь бага, ажил нь их байгаасай гэж олон түмэн хүсэж байна.
Төрийн индэр бол намын индэр биш. Төсвийн асуудлыг төрийн ордондоо ярина. Намын асуудлыг намын байрандаа, Тусгаар тогтнолын ордондоо тусдаа тодорхой ярина.
Хэн чанга дуугарсан нь, хэн олон пост оруулсан нь намын дарга болдоггүй. Хэн намын дарга болохыг тэгш эрх, шударга ёс, эв нэгдлийн зарчмыг эрхэмлэсэн намын гишүүд олонхоороо шийднэ ээ" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.