Ч.Номин Go Mongolia хөтөлбөрийн хүрээнд зөвхөн английн Fulhem хөлбөмбөгийн багт хувцас бэлэглэхэд 5,8 тэрбум төгрөг зарцуулжээ
[su_quote]Соёлын сайдаар Ч.Номин ажиллаж байх үед Go Mongolia, Welcome to Mongolia хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж дэлхийн олон инфлүүнсер, жүжигчин, телевизүүдийг авчирсан. Үүн дээр аудитаас дүгнэлт хийгээд олон их наядын зөрчил байгааг онцолсон байдаг. Уг асуудлаар нь Соёлын сайд асан Ч.Номингоос тодрууллаа.[/su_quote]
-Монгол Хаан төсөлд төсвөөс яг хэдэн төгрөг зарцуулсан бэ?
-Төсвөөс ямар ч мөнгө зарцуулаагүй. Бид бодлогын хувьд дэмжиж ажилласан. Томилолтын хүрээнд зардал гарсан. Хэдэн төгрөгийг би мэдэхгүй байна.
-Гадны инфлүүнсерүүдпийг авчрахад хэдэн төгрөг зарцуулсан юм бэ?
-Гадны инфлүүнсерүүдийг хувийн хэвшил авчирсан. Төсвөөс мөнгө гаргаагүй. Хувийн хэвшлүүд мэдээллээ нууцалдаг учир бид ил тод мэдээлэх боломжгүй. Go Mongolia хөтөлбөрийн брэндинг хийхэд Дэлхийн банкны 500 000$ буюу 1,8 тэрбум орчим төгрөг зарцуулсан. Төсвөөс сая доллар буюу 3,6 тэрбум төгрөг гаргасан, гэх тайлбар өглөө.
Гэвч шилэн дансны мэдээлэл дээр,
-CNN телевизэд – 1 750 000$ /орон нутгийн татвар ороогүй үнэ 500 000 / -BCG /boston consulting group/ -1 360 000 евро
-Edelman Singapore 1-р үе шат- 500 000 доллар, 2,3-р үе шат 1000 000 доллар
Go Mongolia хөтөлбөрийн хүрээнд Fulhem хөлбөмбөгийн багт 360 000+830 000 фунт стерлинг зарцуулжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.