С.Болорбайгал: BIPV технологийн 1 шилэн/120*160/ хавтан 1 кВат эрчим хүч үйлдвэрлэх боломжтой

С.Болорбайгал: BIPV технологийн 1 шилэн/120*160/ хавтан 1 кВат эрчим хүч үйлдвэрлэх боломжтой

“Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубын сэтгүүлчид нарны эрчим хүчний 7-р үеийн технологи BIPV (Барилгад суурилуулсан нарны үүсгүүр) технологийн дэвшил, түүний ач холбогдол, хэрэглээний тухай ярилцаж, загвартай танилцлаа.

Бичлэг үзэх линк:

549666613 766880712926502 5644199614195870562 n 300x200

BIPV технологи нь фасад, дээвэр гэх зэргээр барилгийн материалыг мөн  архитектурын элементийг эрчим хүчний эх үүсвэр болгон давхар ашиглах  боломжтойгоороо онцлог технологи юм.

1 шилэн/120*160/ хавтан 1 кВат эрчим хүч үйлдвэрлэх боломжтой.

548486183 2337336296736489 6450809978132924870 n 300x200

Өөрөөр хэлбэл, орон сууцны нэг айл 4кВатт орчим эрчим хүч хэрэглэдэг. Хувийн байшин, орон сууцтай айл түнүэээс 2 дахин их кВатт эрчим хүч хэрэглэдэг гэж тооцвол нэг айлд 10 орчим шилэн хавтан байхад өөрийнхөө эрчим хүчийг бие даан шийдэх боломжтой юм. Улмаар илүү гарсан эрчим хүчээ хуримтлууртаа хуримтлуулаад бусдад түгээх ч боломжтой аж.

Энэхүү BIPV хавтанг барилга, орон сууцны гадна фассад, дулаалгад ашиглах боломжтой бөгөөд 25 давхар орон сууцыг уг материалаар дулаалахад өдөртөө 2,5 мВатт эрчим хүч үйлдвэрлэх боломжтой юм байна.

551203344 1920246102040986 4656678601201116231 n 300x200Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, нүүрстөрөгчийн хийг бууруулахад эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглаж цэвэр эрчим хүчээр цахилгааны хэрэглээгээ шийдэх сонирхолтой айл өрхүүдэд ногоон зээл олгох боломжийг ч BIB discovery компани бүрдүүлжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.